Өнгөрч байгаа долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан ерөнхийдөө гал дээр дарь давсыг нэмэх олон асуудлууд өндийн боссон ч олонх болсон АН-ын бүлгийн гишүүд дэлбэрэх аюултай нэг ёсондоо цагийн механизмтай бөмбөгийн хугацааг хойшлуулж чадлаа.
Учир нь МАН-ын бүлгийн СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ АРД ИРГЭДЭЭСЭЭ АСУУЯ бүх нийтийн санал асуулгыг санаачилсан.Харин УИХ-ын дарга З.Энхболд намын бүлгийн дарга удирдлагуудтай хэлэлцэж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал болгон хойшлуулсан нь эхний бөмбөгийг цагийн механизмийг ЗОГСООСОН.
Мөн Тавантолгойн гэрээний асуудал. Тавантолгойн гэрээний төсөл хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан босож ирсэн ч УИХ-ын гишүүд талцан өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Харин тавантолгойн гэрээний төслийг 14 хоногт УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх үүрэг авсан ч ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйлгүй, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол улсын сайд М.Энхсайхан нарын хоорондын мэтгэлцээн дээд цэгтээ тулсан гэж болно. Ингэснээр Тавантолгойн гэрээний төсөл хойшлогдож дараагийн цагийн механизмийг ЗОГСООСОН.
Ийнхүү дүрэлзэн асах байсан томоохон хэлэлцүүлгүүдийг хойшлуулж цаг хугацааг хожиж байгаа нь УИХ-ын хувьд түр зуурын амсхийж, амьсгаа авч нэг нэгнийгээ харж, хүлээсэн намын бүлгүүдийн тандалт цагийн механизмтай бөмбөгийг түр зогсоосон хэрэг л байлаа. Харин ирэх долоо хоногт уг дарагдсан асуудлууд дахин босож ирэх нь тодорхой.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих