Өчигдөр өглөөний 09:00 цаг аймгийн ИТХ хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
1. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.
2. Нэрэмжит болгох тухай. /Хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, 20 дугаар зууны манлай хилчин, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн/
3. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус шинжтэй хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт дахь зарим зорилтын нэршлийг өөрчлөх тухай.
4. Баянтүмэн, Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт шинээр тариалангийн талбай бий болгох тухай.
5. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар баримтлах бодлогын баримт бичгийн тухай тус тус хэлэлцэх байлаа. Хуралдааны эхний асуудал аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулах байлаа. Ийнхүү МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргын орлогч Мягмарсүрэнгийн Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцсон 29 гишүүн 100 хувь баталж тогтоолын төслийг Ерөнхий сайдад уламжуулахаар батласан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих