Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд түймэрийн гамшиг ганц манай орныг ч дайрсангүй. ОХУ-ын Ар байгалийн хязгаар буюу Монгол улстай хил залгадаг хэсэгт дэгдсэн ойн түймэр 20 гаруй мянган га газрыг хамраад байгаа талаар "ОРТ 1” дамжууллаа. ОХУ ар байгалийн хязгаарт онц байдал зарлаж, тусгай зориулалтын нисэх онгоц, тоног төхөөрөмж, 300 орчим онцгой байдлын мэргэжилтэнг хүч нэмэгдүүлэхээр илгээсэн байна. Түймэрийн гамшигийн улмаас 10 гаруй суурингийн 145 байшин шатаж, 600 орчим хүн орон гэргүй болоод байгаа аж. Одоо түймрийн гамшигт өртөгсдөд зориулж түр байрлах лагерь байгуулах үйл ажиллагаа ид явагдаж байгаа юм байна. Галын аюулын улмаас 20 хүн хүнд гэмтэж, гурван хүний амь нас хохирчээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9173
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих