Г.Жамсранжав
Монгол хэлтэнд шинжлэх ухааны мэдлэгийг түгээхсэн гэсэн бодол 1906-1907 оны орчмоос надад төрж, биеэ бэлтгэх, орос, монгол ном судар цуглуулж, монгол утга зохиолын хэл, түүний баялаг олон аялгууг судалж эхэлсэн гэж Ж.Цэвээн бичжээ. Энэхүү бодлоо монгол туургатны дэвшилт сэхээтэн, монголч эрдэмтэдтэй хуваалцжээ.
1909-1910 онд Өвөр Монголоор аялж явахдаа Ж.Цэвээн эрдэм шинжилгээний хялбарчилсан ном, зохиолоос орчуулж, салхи бороо, өвс ургамал, хүн амьтны тухай өгүүлэл бичжээ. Үүнийгээ монгол түмний сонорт бушуу түргэн хүргэх аргыг хайж, Петрбургт Буриад сэхээтнүүдийн хэвлүүлсэн "Наран" цуврал ном түүнийг улам яаруулжээ. Эрхүүгээс монгол үсгийн тугалган хэв авчирч, хэвлэх үйлдвэрийн зардлаар монгол сонин гаргая гэж Нийслэл Хүрээн дэх Оросын дэвшилт сэхээтнүүдтэй зөвлөлджээ.
Чин ван Ханддорж, жонон ван Ширнэндамдин, гүн Цэрэндорж, Бавуудорж нартай Цуг Петербург хотыг зорив. Хэдийгээр төрийн алба их, иаг давчуу байсан ч гэсэн В.Котвичтай уулзав. Жуучлуулав. Монгол үсгийн тугалган хэвийг 440 рублиэр худалдан авав. Тэндээс буцаж ирээд Нийслэл Хүрээн дэх орос хэвлэх үйлдвэрийг түшиглэн монгол Сонин бичгийн хороо байгуулжээ. Д.Ээндэн Н.Намсрай. Ч.Пүрэв нар орос ажилчдын ачаар үсэг өрөх, хянах, сонин боох, дэглэхийг хурдан сурчээ.
"Шинэ толь"-ийн анхны дугаар "Түмэн зүйлийг балруулж, элдэв эрдмийг нэвтрүүлнэ" хэмээх урианы дор хэвлэгджээ. Түүний тэргүүн өгүүлэлд: "Эдүгээ монголчууд нэгэнт тулгар төр байгуулж, тусгаар улс болсноос хойш зүй нь элдэв журамд боловсорч, яаравчлан чийрэг улс болохыг хичээвэл зохих тул манай бичгийн хороо олон улсын хэрэглэж буй зүйл бүрийн эрдмүүдийг товчлон бичиж, дэвтэр байгуулан дармал дарж, олон монголчуудын эрдэм сурахад нэмэр болгоно" гэжээ. "Шинэ толь" нь ийм л зорилгоор 1913 оны 12-р сарын 7-ноос 1914 оны 8-р сарын 21 хүртэл нийт 20 дугаар гарчээ. Түүний дараа "Нийслэл хүрээний сонин бичиг" гарав. Түүний 2-рт "Шинэ толь" хэмээх эрдэм сурахад эрхэмлэх дэвгэр дармалдаж байсан билээ. Олон бүхнээр дэлхий дахины элдэв сонин, үзэсгэлэн, сонсголыг мэдэж, эгээрэх дур үлэмж байгаа болохлоор үсэг нэрлэсээр сонинд дурлаж, үсэг эрдэмд нэвтэрхий суралцахыг бодож сонин бичгийг дарамласан" гэжээ. Эл сонин 1915 оны 9-р сарын 1-нээс 1920 оны эхэн хүртэл нийт 103 дугнир гараад гамингийн харгислалын гайгаар хаагджээ.
Эл хоёр сонины аль аль нь Монгол түмнийг олон зуун жилийн нойроос сэрээхэд тус хүргэсэн. Түүний хуудаснаас шинэ үеиин сайн сэтгүүлчид тодорч билээ.
Тэдний нэг ёсны багш нь Жамсраны Цэвээн байв, Тэр нь "Шинэ толь", "Нийслэл хүрээний сонин бичиг"-ийн аль алиных нь анхны дугаараас эхлээд хаагдан хаагдтал ерөнхийлөн шалгаж зохиож, өгүүлэл, нийтлэл олныг бичиж, элдэв дайралтаас өмгөөлөн хамгаалжээ.
"Дөрвөн замын уулзвар хэмээх нийтлэлийг Жамсраны Цэвээн-/дуусаагүй/ бичсэн бололтой.
Ерөөлч магтаалч нараас Ж.Цэвээний бичиж авсан "Хан уулын магтаал” "Нийслэл хүрээний Сонин бичиг"-ийн 1915 бны хэд хэдэн дугаарт бий. Түүний оршилд: "Олон авгай нар энэхүү Богд уулын тухай өөр зүйлийн зохиол мэдэх ба энэхүү зохиолын зарим зүйл өөр өөр үгтэй байх аваас залхууралгүй, бэрхшээлгүй бичиж манай хорооны газар ирүүлэхийг хүсэх учрыгтодорхой сонсгосугай" гэжээ.
Ж.Цэвээн бол Монгол туургатны билэг зүйг уйгагүй сурвалжлан цуглуулагч, судлагч юм. Түүний монгол туургатны Ленарт гэж болно. Түүний бичсэн өгүүлэл, нийтлэлүүд нь Монгол ардын билэг зүй, өрнө дорнын утга зохиолын хэлнээс гүн иш үндэстэйгээрээ, шинжлэх ухаанчаараа бусдаасаа ялгарч байна.
Догсомын Бодоо төвдтэй, оростой, авъяаслаг зохиолч, сэтгүүлч байжээ. Тэр нь "Шинэ толь" "Нийслэл хүрээний сонин бичиг"-ийг эрхлэн гаргалцаж, шинэ соргог зүйлийг сурвалжлан бичиж байсан урдаа барьдаг хүний нь нэг байлаа. Түүний асуудал дэвшүүлсэн шүүмжлэлт өгүүлэл, аж байдал, иргэний нийтлэл, ёс суртахууны шүлэг, өгүүллэгүүд олны сэтгэлийг сэртхийлгэж байжээ. Гүүний бүтээлийг уншигчид өөр өөрийнхөөрөө хүлээн авч байжээ. Хуучныг баримтлагчид Бодоог урвагч гэж зүхэж байсан удаатай.
Ж.Цэвээн тиймэрхүү дайралтыг няцаагаад үгс нь яруу бөгөөд бас ч үнэн утга байна. цагийг дагаж хуучин ёсыг халах ба шинээр сайныг олж сургах санаа энэхүү Болд-Илдэд (Бодоогийн нууц нэр) буй мэт" гэж бичжээ.
Буниагийн Доржийн авьяас билэг, үзэл бодол, бичлэгийн арга барил дээрх хоёр сонины хуудсаар дамжин түмэнтэй танил болжээ. Үгсэн хуйвалдагчдын заль мэх, өр зээлийн булхайг илчилсэн түүний өгүүллүүд нь Монгол орны сүйрч буй эдийн засаг, аж ахуй, санхүүг эмчлэн тэнхрүүлж шинэчлэхэд чиглэж байжээ. Тийм эмчилгээг эсэргүүцэгчид түүнийг мөшгин хяхаж эхэлжээ. Б.Доржийн дурдатгалаас үзэхэд түүний бичсэн шүүмжлэлт өгүүлэл Нийслэл хүрээний сонин бичиг-т гарчээ. Түүний гашуун боловч үнэн үгэнд хорссон сайд түшмэд их л дургүйцэн энэ тусгүй юмыг ховч сонин бичигт хэн бичсэн байна вэ? Эзнийг нь олж шийтгэвэл таарна гэцгээж гэнэ. Тэгээд лавлахлаар нь сонин эрхлэгч Ж.Цэвээн "бичиж өгсөн хүн нэрээ гаргуулахыг эс хүсвэл түүнийг нь бусдад задруулж болдоггүй юм. Учир нь түмэн улсын ердийн ёс тийм гэж гэнэ. Урвалзагчид тийм хариу сонсоод, хэн бичсэнийг найруулгаар нь гадарлаж: "Чи бичсэнээс зайлахгүй" гэж Доржид тулгаж гэнэ. Сонины газар нэгэнт нэрийг нь хэлээгүй учир Дорж ч огт халгаасангүй. Харин үг, найруулгаар нь мэдэж болдог байна шүү гэдгийг ухаарсан юмсанжээ. Дорж иргэний уянга үлгэр, өгүүллэг бичиж байжээ.
"Шинэ толь”, "Нийслэл хүрээний сонин бичиг”-гийн аль аль нь дэлхийн суу билэгтнүүдийн ба монголч эрдэмтдийн бүтээлийг монгол туургатныхтай даган адил монгол хэлээр түмнийхээ сонорг хүргэдэг байжээ. Тэрхүү буянт үйлсэд хувь нэмэр оруулагчдын нэг нь Очирын Батдалай юм. Тэр нь Ага нутгийн малчин буриадын хүү бөгоөд багаасаа эрдэм номын мөр хөөж, сурч мэдсэнээ монгол түмэндээ зориулжээ.
Энэтхэгийн "Уданаварга" (зориул өгүүлэхүй цоморлиг), "Дармапад" (Номын багана) хэмээх гүн ухааны яруу найргийн цоморлигийг тэрээр оросоос монголчилжээ. Түүний орчуулгаар И.Крыловын ёгт үлгэрүүд, Л.Толстойн өгүүллэгүүдийг анх монголчууд уншжээ. О.Батдалай "Агын буриадын зугаа наадам" зэрэг олон зохиол туурвижээ.
"Сибирийн жижиг үндэстний тариалан гандаж хоцорсон ч гэсэн ногоон зурвас хааяа харагдана. Хааяа ганц хоёр цэцэг ургаж сэтгэлд урам хайрлана. Байгалийн зүүн биеийн буриад монголчуудаас улсын II думын гишүүн болсон Батдалай Очиров бол яг л тийм цэцэг байсан юм. Батдалайн үг хэл цаасан дээр ярайхдаа ерийн ч гэсэн аргагүй л ухаантай, сэцэн утга төгөлдөрсөн" гэж Ж.Цэвээн дурсан бичсэн байна.
"Шинэ толь", "Нийслэл Хүрээний сонин бичиг" бол Хятадын Гринд гарч байсан "Монгол үгийн бодрол", Харбин дахь "Монгол ер үгийн сонин" зүүн хойд хятадын төмөр замын оросын захиргаанаас гаргаж байсан "Монгол сонин бичиг"-ийг бодвол Монгол түмний сэтгэлд илүү ойр байж, монгол Түмний бодол санааг илүү тод үнэнээр нь илэрхийлж байжээ. "Алсыг бодож, үнэнч мэргэн засгаар төрийг түвшитгэн, ард албатыг нийтээр тэнхрүүлэн, дээд доод бүгдийг хүчирхэг улсын элдэв эрдэмд яаравчлан сургаж, улсыг чийрэг хүчтэй болговол өөртөө эзэрхэх тусгаар улс болж чадна. Иймгүй бол өөртөө тогтносныг алдаж бусдын эрхэнд орох болой" гэж "Нийслэл хүрээний сонин бичиг"-т илэн далангүй бичжээ.
Эл хоёр сонины аль алинд нь шинжлэх ухаан, аж төрөл, улс төр, эдийн засаг, соёл боловсролын олон булан гарч, нийгмийн шинжлэх ухааныг түгээх, Монгол улсын гадаад дотоод бодлого, олон улсын байдал, хүн ардын амьдрал сэлтийг өргөн нийтэлж, Монгол түмний ертөниийг үзэх үзлийг өөрчлөн, бодол эргэцүүлэл, сэтгэл тэмүүллийг шинэчлэх чиглэлээр Жамбадоржийн "Болор толь"- ийнхоос урагшаа хамаагүй хол ахиулсан түүхтэй.
"Үнэн" сонин 1995, №24
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих