МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр энэ сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан түймрээс үүдэж орох орон, мал сүргээсээ салаад байгаа ард иргэддээ тусламжийн гараа сунгах аяныг өнөөдөр эхлүүллээ.
Энэ сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймэр газар авч, улмаар гурван аймгийн сумдыг хамарсан томоохон хэмжээний түймэр болсон билээ. Тус түймрээс болж албан ёсоор мэдэгдэж байгаагаар 18 айл орон гэргүй болж, олон тооны мал үрэгдээд байгааг цахим ертөнцөөр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичсээр байгаа. Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн энэхүү гамшигт үйлд орон гэр мал сүргээ алдсан айл өрхөд МУХБ,ГТ Найдангийн Түвшинбаяр тусламжийн гараа сунгалаа.
МУХБ, гавьяат тамирчин, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр ийнхүү тусламжийн гараа сунгаснаар бусад тамирчдаа ч мөн уриаллаа. Хэлж ирдэггүйн гайгаар эд материал, сэтгэл санаагаараа хохирсон малчин ард иргэддээ жаахан ч гэсэн тус хүргэж байгаа түүний энэ үйлдэл анхны биш юм. Найдангийн Түвшинбаяр нь өмнө нь асрамжийн газрын хүүхдүүд, ахмадууд, ерөнхий боловсролын сурагчид, цусны өвчтэй хүүхдүүдэд туслаж байсан юм.
tv9.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих