Бүрэг ичимхий эрчүүд охид, бүсгүйчүүдтэй танилцах гэж зориг орохын тулд согтууруулах ундаа хүртдэг нь нууц биш. Багахан хэмжээний сархад хүртчихвэл дотор уужирч, бие тавираад сайхан болдог хэмээн тэд ярьдаг билээ. Италийн эрдэмтэд янз бүрийн согтууруулах ундаа эрчүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдгийг судлаад нэгэн дүгнэлтэд хүрчээ. Элдэв болзоо, романтик оройн зоогийн үеэр сайн үр дүнд хүрэхийн тулд хуурай юм уу хагас хуурай улаан дарсыг уувал зүгээр гэнэ.
1-2 бокал улаан дарс уусны дараа эмэгтэйчүүдийн бэлхүүс орчмын эрхтэнүүдийн цусан хангамж сайжирдаг бол эрчүүдийн цусан дахь тестостероны түвшин нэмэгддэг байна. Гэхдээ хэр хэмжээгээ мэдэх нь чухал гэдгийг эрдэмтэд анхааруулав. Романтик оройн зоогийн үеэр хоёроос илүү бокал дарс уухгүй байхыг зөвлөжээ. Эс тэгвэл сөрөг үр дагавар гарч мэднэ. Цусан дахь тестостероны түвшин багасаж, толгой өвдөхөөс гадна хүч чадал үгүй болно.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9187
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих