Дорнод аймгийн Баян-Уул суманд маань түймэр ихтэй цаг үеийн нөхцөл байдал хүндхэн байгаа талаар бид байнга мэдээлэл авч байна. Түймэрт Онцгой байдлын алба, цэргийн анги нэгтгэлүүдийн албан хаагчид, сумын аврах шуурхай бүлгийнхэн, сумын ард иргэд унтраахаар ажиллаж байгаа мэдээлэл байна. Бумбатын айлуудын зарим нь хашаа саравчаа шатаалгасан, Номгон, Улиастайгаар түймэр ихтэй байгаад Сэргэлэн сумаас ирж унтраалцаж байгаа Н.Гүррагчаа даргатай баг группынхэн, нутгийн иргэд хамтран тухайн хэсэгт шатаж байгаа түймрийг бүрэн унтраасан мэдээлэл сая авлаа.
Гэхдээ түймэр унтарсан гээд тайвшрах болоогүй, Харчулуут, Анандын хошуу, урагшаа Цагаанчулуут, Үетцагаан, Бэрх руу түймэртэй, мөн хойшоо Ульхан, Эрээн, Дэл уул, Дархинт чиглэлд, сум урдуураа, баруугаараа, мөн хойд хэсгээрээ гурван талдаа их хэмжээний түймэртэй байгаа юм байна.
ИймдУлаанбаатарт суугаа Дорнодчууд, Баян-Уулчууд, бүх Монголчууддаа хандан уриалах нь:
-Түймрийн хор уршиг их, нөхцөл байдал хүнд, салхины хурд хүч ихтэй байгаа тул түймэр унтраах ажилд гар бие оролцож яваа нутгийн иргэд, шуурхай групп, аймгаас хүрэлцэн очсон Онцгой байдлын аврах группүүд, зэвсэгт хүчний анги нэгтгэлээс явж буй нийт албан хаагчдад хоол хүнсний тус дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив тусламж үзүүүлэхийг та бүхэндээ уриалж байна.
- Хандив өргөсөн иргэд, аж ахуйн нэгжийг мэдээлж, тухайн хандиваар цугларсан мөнгийг хэрхэн зарцуулж хоол хүнсний туслалцаа үзүүлснээ та бүхэндээ тайлагнах болно.
Жич: Цаг үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул 2015.04.20-ны 12 цагаас өмнө хандивыг төвлөрүүлэн хоол хүнсний тусламжийг хүргүүлэх ажлын яаралтай зохион байгуулна.
ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН ХОТ ДАХЬ БАЯН-УУЛ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД
Хандивын данс: ХААН БАНК, 5405377201 /Д.Мөнхбаяр- 88023544
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих