Амиа егүүтгэсэн Өмнөд Солонгосын "Кёнгнам Киоб" группийн ерөнхий захирлын "Хар жагсаалт" тус улсын нэр хүнд бүхий улс төрчийг авлигын хэрэгт холбоотой болохын нотолгоо болоод байгаа гэнэ. Түүний "Хар жагсаалт"-д тус улсын 14 улс төрч, төрийн өндөр албан тушаал эрхлэгчдийн нэрс багтсаны дотор Ерөнхий сайд И Уанг Гү нь 30 сая вон авсан хэмээн нэр дурдагдсан аж. Мөн энэхүү хэргийг шалгаж байгаа цагдаагийн газар Ерөнхий сайд И Уанг Гү нь нөхөн сонгуулийн үед талийгаачтай 200 гаруй удаа утсаар ярьж байсан, мөнгө авсан өдрөө түүнтэй хоёулахнаа уулзаж байсан зэрэг зүйлүүдийг илрүүлсэн байна.
Гэтэл Ерөнхий сайд И Уанг Гү 2013 онд болсон Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшиж байхдаа түүнтэй уулзаагүй тул мөнгө аваагүй гээд хэрвээ авлигын мөнгө авсан бол амиа хорлоход ч бэлэн байна гэж байжээ. Гэвч Сөүл хотын Мөрдөн байцаах төв газар "Хар жагсаалт"-д нэр багтсан улс төрчдийг шалгаж эхэлсэн юм. Эдгээрийн дундаас Ерөнхий сайд И Уанг Гү-гийн 30 сая воны авлига авсан тухай хэргийн бүрдүүлэлт бараг дууссан гэдгийг ч албан ёсоор мэдэгдээд, ирэх долоо хоногт түүнээс мэдүүлэг авахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд И Уанг Гү Латин Америкийн орнуудад айлчилж байгаа Ерөнхийлөгч Пак Гын Хе-д албан тушаалаа өгөх хүсэлтэй байгаагаа утсаар илэрхийлжээ. Ерөнхийлөгч Пак Гын Хе энэ сарын 27-ны өдөр эх орондоо буцаж ирээд дээрх асуудлыг шийдэх болно гэж хариу мэдэгджээ.
Ерөнхий сайд И Уанг Гү ийнхүү огцорсноор тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн эрх барьж буй үед албан тушаалаа өгч байгаа гурав дахь Ерөнхий сайд болж байна. Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ким Юнг Жүн их хэмжээний хувийн эд хөрөнгийг нуун дарагдуулсан хэрэгт холбогдон огцорсон бол түүний дараа ажиллаж байсан Жонг Хунг Вон нь "Севол" усан онгоцны осолтой холбоотой хариуцлагыг өөртөө үүрч сайн дураараа огцорсон юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9243
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих