ЗГХЭГ-аас Тавантолгойн тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар УИХ-ын Тамгын газарт хянуулж байгаа. УИХ-ын Тамгын газрын зүгээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод тогтоолын төслийг хянасан тухай албан бичгийг хариу явуулжээ. Ингэхдээ тогтоолын төслийг буцаасан байна. Учир нь тогтоолын төслийн бүрдлийг ЗГХЭГ-аас оруулж ирсэн төсөл хангаагүй учир УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүй гэдгийг албан бичигтээ бичсэн байна.
Энэхүү албан бичигт УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн барих мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу холбогдох дутуу баримт бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны 16 цагаас өмнө ирүүлэхийг хүссэн албан бичгийн хариуд дутуу баримт бичгүүдээ ирүүлээгүй учир ийнхүү баримт бичгийг буцаав гэжээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хаягаараа дамжуулан 2 сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул Тавантолгойн тогтоолын төслийг буцаав гэсэн байна.
Ц.Цацрал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих