Энэ сарын 19-ний өдөр "Ройтерс” агентлаг Хонконгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation” (MMC) буюу "Энержи Ресурс” Хятадын төрийн өмчийн "Шэнхуа групп”-д 1.2 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаар мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар MMC-ийн хувьцааны ханш бирж дээр 17.4%-иар өсөөд байгаа аж. Тус компанийн хувьцаа сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд нийтдээ 40%-иар өсч, нэгж бүрийн үнэлгээ нь 0.41 хонконг доллар болоод буй юм байна.
Хоёр компанийн хувьд энэхүү нүүрс нийлүүлэлтийн гэрээ нь анхны томоохон хэлэлцээр болсныг Хятадын төрийн өмчийн хөрөнгийн хяналт, захиргааны комисс (SASAC) тэмдэглэжээ. "Энержи Ресурс” компанийн хувьд Австралийн нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээнд нүүрсээ боловсруулж чаддаг дотоодын аж ахуйн нэгжийн хувьд нүүрсний борлуулалтын боломжоо өргөжүүллээ. "Ройтерс”-ын мэдээнд, Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч "Shenhua Group” Монголын компанитай 1.2 сая тонн коксжих нүүрс худалдан авах гэрээ байгуулсан байна гэжээ.
"Шэнхуа”, "Энержи Ресурс” аль аль нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. БНХАУ-ын Шэнхуа групп, Японы Сумитомо корпораци, Энежри Ресурс нь хамтарч Монголын өмнөд хилийн ойролцоох их хэмжээний эрчим хүчний нөөц Тавантолгойн коксжих нүүрсний уурхайд консерциум хэлбэрээр үйл ажиллагааг явуулах төлөвтэй байгаа юм. Монгол Улсын Засгийн газар энэ оны эхээр консорциумд Тавантолгойн үйл ажиллагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн ч тус улсын УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах ёстой. Албаны эх сурвалж өнгөрсөн баасан гаригт Бээжингийн талд энэ асуудал 1-2 долоо хоногийн дотор шийдэгдэнэ гэж хэлсэн.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирал Б.Батбилэг "УИХ батлах, үгүйг хэлж мэдэхгүй байна" гэж хэлжээ. Тэрээр мөн "Хууль тогтоогчид одоогоор АНУ-ын болон ОХУ-ын илүү төрөлжсөн консорциумыг хүсч байгаагаас гацаанд орсон гэж хэлсэн. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын гэрээ удахгүй батлагдвал БНХАУ-ын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх, уурхайг холбосон нэг тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр замыг хоёроос гурван жилийн дотор хийж гүйцэтгэж болно гэжээ.
Хятад эдийн засгийн салбарт тоглолт хийж буйд санаа зовниж буй. Ялангуяа дэлхийд түүхий эдийн үнэ унаж буй энэ үед Оюутолгойн асуудлаар Англи-Австралийн "Рио тинто” групптэй урт удаан хугацаанд санал зөрөлдөж байгаа ч Монгол Улс бүхий л бололцоогоороо хөрөнгө оруулалтын эх үүсвэр олохын тулд тэмцэж байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих