Одоогийн байдлаар ОХУ-ын Хакасс, Дорнод сибирийн долоон мужид /Алтайский, Аскизский, Бейский, Боградский, Ширинский, Орджоникидзевский, Усть-Абаканский/ гал түймэр асч байгаа бөгөөд хохирлын хэмжээ улам нэмэгдсээр байна.
Дээрх долоон мужийн 38 суурин газар галд ямар нэг хэмжээгээр өртөж, 30 хүн амиа алдан, 1294 байшин шатжээ. 905 хүн түлэгдсэн гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж авсны 803 нь амбулаториор эмчлүүлж байгаа бол 102 нь хэвтэж эмчлүүлж байгаа аж.
Найман хүний биеийн байдал маш хүнд байгаа учир Красноярскийн төв эмнэлэгт хүргэжээ. Орон гэрээ шатаалгасан гэр бүлүүдийн ихэнх нь санд мэнд зугтаж гарахдаа зайлшгүй шаардлагатай эд зүйлс, бичиг баримтаа авч чадаагүй байгаа гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих