Буриад улсад гарсан ой хээрийн түймрийн талбай нэг өдрийн дотор 1.5 дахин нэмэгдэн 40.4 га боллоо хэмээн РИА Новости дамжууллаа.
Энэ сарын 21-ний өглөө Буриадын нутаг дэвсгэрийн 26.8 га талбайд ой хээрийн нийт 9 түймэр бүртгэгдсэн бол энэ тоо нэг өдрийн дотор 1.5 дахин нэмэгджээ.
Түймэр гарах болсон шалтгаан нь хүний хүчин зүйл буюу орон нутгийн оршин суугчдын анхаарал хайхрамжгүй байдлаас болсон гэж Буриадын Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Одоогийн байдлаар гал унтраах албаны 155 ажилтан болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдөрт л гэхэд Буриадын нутаг дэвсгэрийн 64 гаруй га газрыг хамарсан 13 түймрийг устгажээ.
ОХУ-ын Сибирь болон болон Байгал нуурийн бүс нутгуудаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш ой хээрийн түймээр гарч байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тухайлбал Хакаст гарсан түймэрт 34 хүн амь үрэгдсэн. Тус бүс нутгийн 40 орчим суурин газар түймэрт автсаны улмаас 5000 гаруй хүн орох оронгүй болжээ.
Эх сурвалж: РИА Новости

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих