Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болсон тул байрны ойр орчмыг хамгаалалтад авчээ. Уг байрыг хазайсны улмаас өчигдөр 16 цагийн үеэс эхлэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн ажээ.
Барилга нуралт үүсэх магадлалтай болсон шалтгааныг уг байрны ойролцоо барилга барихаар нүх ухаснаас үүдэн суулт өгч, хөрс суларсантай холбоотой хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа ажээ.
Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллагынхан хамтран газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг БГД-т байрлах "Эрхэс" зочид буудалд байрлуулаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр 16-р байрны хажууд барилга барихаар нүхийг "BJB" компани ухсан ажээ. Ийн иргэдийг хохироож байгаа нь дээрээс зөвшөөрөл олгосон дарга нарийн хариуцлагагүй үйлдэл төдийгүй тус компанийн алдаатай үйл ажиллагаа хэмээн үзэж байна.
|
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих