Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан.
Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтээр 2015.04.15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг "Эмгэнт” гэдэг газар орж ирснийг 2015.04.20-ны өдрийн 07:00 цагт цурамнаас алдагдсанаар "Баруун, зүүн Хавчуу” гэдэг газарт үргэлжлэн асаж байгааг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 57 албан хаагч, 5 автомашин, Аврах тусгай ангиас 31 албан хаагч, 3 автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, Дадал сумаас 9 иргэн, 1 автомашин, Норовлин сумаас 135 иргэн, 16 автомашин нийт-246 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр, 2015.04.22-ны өдрийн 15:30 цагт Норовлин сумын хойд хэсэг "Хавчуу” гэдэг газар тавьсан цурам урагш давж "Буяндэлгэр” уулын бэлээр шатаж Улз голд тулгаж түймрийг 17:30 цагт цурманд оруулж унтраахаар тус тус ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 11 албан хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 65 албан хаагч, 4 автомашин, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, 2 автомашин, Баян-Уул сумаас 67 иргэн, 5 автомашин, нийт-190 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр түймрийн баруун талыг унтраасан, зүүн тал нь "Зүрх” уулын мод руугаа орсныг 2015.04.22-ны өдрийн 01:00 цагийн орчим цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг "Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч туссумын 54 иргэн, 5 автомашинтай ажиллаж цурамд оруулж /хүлэр/ манаж байна. ОХУ-оос орж ирж болзошгүй түймрийн хамгаалалтад тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч 2 автомашин, ХЦ-ийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 автомашин, ХЦ-ийн 0275 дугаарангийн 24 албан хаагч, 3 автомашин, нийт-84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, Монгол Улсын хилийн 1513-1517 дугаар болон 1519-1523 дугаар тэмдэгтийн чиглэлээр Хятадын талаас угтуулж тавьсан цуравнаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 11:50, 21:55 цагуудад хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 94 албан хаагч, 7 автомашин, Чойбалсан сумаас 27 иргэн, 4 автомашин, нийт-133 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.22-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих