УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа илэрхийлэхдээ, "Би тойргийн иргэдтэйгээ нэг зүйл дээр хатуу тохирсон. 2016 онд Зоригт нутгаасаа нэр дэвшихгүй гэж. Надад энэ дөрвөн жилийн хугацаанд нутаг орноо хөгжүүлэх зорилтдоо хүрэх, нутаг орныхоо төлөө ажиллаарай гэсэн аавынхаа захиасыг биелүүлэх л чухал байсан. Өөртөө тавьсан энэ тангараг, нутгийн олныхоо өмнө авсан амлалтаасаа би нэг ч өдрийн өмнө буцаагүй явсаар өнөөдрийг хүрлээ. Хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа ард гарсандаа харин ч баяртай явдаг” хэмээсэн байна. Б.Боргил Мэдээний эх сурвалж: http://time.mn/62465
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/62465#
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/62465#
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9286
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих