Жүжигчин Р.Анхням сүүлийн жилүүдэд уран бүтээлийнхээ хажуугаар хувийн амьдралаа ч төвхнүүлээд авсан. Хань ижилтэй болж, хөөрхөн үрийн зулай хүртэл үнэрлээд амжсан тэрбээр энэ хугацаанд нөхрөө нууцалж ирсэн. Гэвч адтай хэвлэлүүд тэднийг илчилсэн. Гучин гарч буй жүжигчин Р.Анхням өөрөөсөө 15 насаар ах эрийг сонголоо гээд л. Тэр нь волейболын спортын мастер дасгалжуулагч Баярсайхан. Чамгүй олон багийг дасгалжуулж улсын аваргаас нэлээд олон медаль хүртэж явсан тэр эр өмнө нь хоёронтоо амьдрал зохиогоод үзчихсэн хоёр ч хүүхдийн эцэг. Түүний анхны эхнэр нь Монгол улсын гавъяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальтай, дэлхийн аварга, Герман улсын иргэн Мөнхбаяр аж. Тэгвэл жүжигчин бүсгүй олны хараанаас салгаж чадаагүй нөхрөө албан ёсоор танилцуулав. "Чонон сүлд" киноны найруулагч Ж.Ж.Анно манай улсад зочилсон. Энэ үеэр жүжигчин Р.Анхням төрийн одон медаль хүртэж, энгэрээ "Алтан гадас” одонгоор цоолсон юм. Энэ баярыг нь нөхөр нь хуваалцжээ. Өөрийнхөө цахим хуудаснаа хайртай ханьдаа талархсан сэтгэгдлээ хуваалцсан байна.
chuhal.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9289
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих