Хүмүүс бид бие биетэйгээ огт адилгүй,
өөр өөр. Тиймээс бүх хүмүүсийг нэг л аргаар аз жаргалтай байлгах
боломжгүй. Үүнийг шинжлэх ухаан, одон орон, сэтгэл судлал, түүхийн
туршлагаар баталсан. Энэ нь амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ч хамаатай.
Тэгэхээр хүн бүр өөр өөрийн гэсэн хооллох арга барилтай байх хэрэгтэй.
Сэтгэлзүй, биологийн үүднээс хоолыг авч үзвэл:
Долоогоос дээш насны хүмүүсийг болжмор ба ууль гэж хоёр хэсэгт
хуваадаг. Энэ хоёр хэсэгт зориулан сэтгэл судлаачид, эмч нар тусгай
зөвлөгөө боловсруулжээ. Тэд болжмор, уулинуудын хоол идэх хүслийг био
хэмнэлийн хувьд ангилан хуваасан байна.
Болжморуудын хоолны
дуршил үдээс өмнө нэмэгддэг бол уулинуудынх үдээс хойш идэвхиждэг.
Уулинууд оройн хоолоо заавал идэх хэрэгтэй. Өглөөд А, С, В-ийн бүлгийн
витамин хэрэглэхээ мартаж болохгүй. Харин орой мэдрэлийн системээ
бэхжүүлэхийн тулд магни, кальци хэрэглээрэй. Уургийг үдээс хойш
хэрэглэсэн нь дээр. Харин өглөөд жимс, жимсний шүүс, исгэлэн сүүн
бүтээгдэхүүн хэрэглэнэ. Шөнө идэвхтэй байх тул та глюкоз, нүүрс усыг
зайлшгүй хэрэглэнэ.
Болжморууд уулийг бодвол уураг ихтэй өглөөний
цай уух хэрэгтэй. Харин орой нүүрс ус их хэрэглэнэ. Судалгаанаас үзэхэд
уулинууд ханиад хүрэх нь бага байдаг гэнэ. Харин тэд архаг өвчинд
нэрвэгдэх нь их байдаг байна. Үүнээс үзэхэд болжморууд дархлаа
сайжруулах хоол хүнс сайн хэрэглэх ёстой бол уулинууд эрүүл мэндээ
хэвийн байлгахын тулд ямар хоол хүнс хэрэглэхээ эмчээс асуух хэрэгтэй
гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих