Нэгдүгээр ангийн багш эмэгтэйг эрэгтэй шавь нарынх нь нэг хүндхэн байдалд оруулсан байна.
Багш эмэгтэй: -Чи яагаад байгаа хүүхэд вэ?
Хүү: -Миний ухаан 1-р ангиас хэтрээд байх юм. Эгч 3-р ангид сурдаг ч би түүнээс илүү ухаантай. Тийм болохоор би ч бас 3-р ангид сурах ёстой гэж боддог!
Багш эмэгтэй хэрээс нь хэтэрсэн асуудал тавьсан сурагчаа дагуулан захирлын өрөөнд орж болсон явдлыг тайлбарлав. Захирал бодолхийлснээ, хүүд хандан:
-Би шалгана. Хэрэв чи асуултуудын аль нэгэнд бүдэрвэл, анги руугаа буцна шүү. Тэгээд биеэ зөв авч явах хэрэгтэй шүү гэхэд хүү ч зөвшөөрчээ.
- 3 х 3 хэд вэ?
- 9
- 6 x 6 хэд вэ?
- 36 гэх мэтээр захирлын тавьсан асуулт бүрт хариулсаар байлаа. Тэгээд захирал багш эмэгтэйд хандан "Энэ хүүхдийг 3 дугаар ангид суулгачихаж болох юм биш үү” гэхэд багш эмэгтэй "надад ч гэсэн өөрийн гэсэн асуултууд байна” гээд асууж эхлэв.
-Үнээнд 4 байдаг, өөрт минь 2 байдаг тэр юу вэ? гэхэд хүү түр бодолхийлснээ:
- Хөл.
- Чиний өмдөнд байдаг, минийхэд байдаггүй тэр юу вэ?
- Халааснууд.
- Орохдоо хатуу агаад ягаахан, гарахдаа зөөлхөн агаад нялцгар?
Энэ асуултыг сонссон захирал нам хөшч, нүд нь орой дээрээ гарч дуугарч амжаагүй байтал нь, хүү:
-Бохь.
-Эрэгтэй хүн босоогоороо, эмэгтэй хүн суугаагаараа, эр банхар гурван хөл дээрээ юу хийдэг вэ?
Энэ үед захирлын нүд бүр ч том болж, юу ч хэлж амжаагүй байхад нь хүү:
-Гараа өргөх гэх нь тэр.
Багш эмэгтэй одоо би чамд "Би хэн бэ?" гэсэн долоон асуулт тавина гэв.
-Эхлээд чи хатгасан ч, түрүүлээд би норчихлоо?
-Майхан
-Хуруу орох намайг, хуйхтай л эр авна..?
- Хуримын бөгж.
- Хатууран чангарна би, хатган бүлнэ би, хөдлөн чичигнэнэ би..?
-Сум /нумны/
- Халуу дүүгүүлж, хачин ихээр догдлуулдаг гэсэн утгатай англи хэлний ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ?
- Firetruck» (Галын машин)
-Чамд байхгүй бол чи гараараа ажиллахад хүрдэг ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ?
- Fork (Сэрээ)
-Эр хүн бүрт урт ч бай, богино ч бай ямар нэг юм байдаг. Эр хүн үүнийгээ хуримынхаа дараа эхнэртээ өгдөг?
- Овог
- Ямар эрхтэн ясгүй атлаа булчинлаг, бас олон тооны судастай байдаг вэ? Тэр эрхтэн лугшин зангирч, хайрлан дурлалцуулж байдаг. .?
-Зүрх
Захирлын санаа сая нэг амарч багш эмэгтэйд хандан :
"Түүнийг шууд л Харвард руу явуулагтүн! Би өөрөө ч гэсэн сүүлийн 7 асуултад чинь буруугаар л хариулах байлаа” гэсэн гэдэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих