Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын өвийг хамгаалах "ӨД” сангийн дэргэдэх "ТАМГА” уран бүтээлийн нэгдлээс санаачлан утга зохиолд шимтэн дурлагч, эхлэн бичигч, хэн бүхэнд нээлттэй Р.Чойномын нэрэмжит "ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйланг 7 хоног тутам үнэ төлбөргүйгээр тогтмол хичээллүүлж байхаар боллоо. "ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйланг хичээлүүлснээр шинэ залуу уран бүтээлчид өөр хоорондоо шүлэг бүтээлээ унших, харилцан нэгнээсээ суралцах, өнөө цагийн утга зохиолын сор болсон ахмад, дунд үеийн уран бүтээлчидтэй уулзах, тэднээс суралцах зэрэгт "ЗАЛУУ НАС” дугуйлан гүүр болон ажиллах юм.
Р.Чойномын "ӨД” сангаас залуу уран бүтээлчдийнхээ зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, утга зохиолын шинэ содон мэдээ мэдээллээр хангаж байхуйц 7 хоног тутмын "ЗАЛУУ НАС” сонинг гаргахаар болсныг баяртайгаар мэдэгдье. "ЗАЛУУ НАС” утга зохиолын сонин нь залуу уран бүтээлчдийн үзэл бодол, авьяас билгийг нээх ЧӨЛӨӨТ ИНДЭР юм. Тиймээс "ЗАЛУУ НАС” сонинтой "ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйлан Р.Чойномын цагаадсан өдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн номын өргөөнөө нээлтээ хийж цаашид 7 хоног бүрийн баасан гарагт 17.30 минутаас тогтмол хичээллэж байх юм.
Дугуйлангийн эрхлэгч: МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Наранболд
|
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих