Он гарснаас хойш Дорнод аймагт ой хээрийн 37 удаагийн түймэр гарч 7-н сумын нутаг дэвсгэрт 20-90 хувийн бэлчээр шатсан байна.Одоогоор урьдчилсан байдлаар Дорнод аймгийн нийт нутаг бэлчээрийн 45 хувь нь шатсан талаар айгийн хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна.Өнөөдрийн байдлаар ч Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт 2 хэсэг газарт модонд түймэр ассаар байна.
Энэ жил Дорнод аймагт 1,3 сая толгой мал өвөлжин хаваржиж байгаагаас 600 гаруй толгой мал төллөх юм.Төлийн цаг эхэлсэн энэ үед нутаг бэлчээрийн асуудал хүнд байгаа тул аймгийн онцгой комиссоос шийдвэр гарган өнгөрсөн жил аймгийн аюулгүйн нөөцөд бүрдүүлсэн 700 тонн өвснөөс үлдээд байгаа 130 тонн өвсийг бэлчээр нутаггүй болж байдал хүндэрсэн малчдад үнэгүй хуваарилахаар шийдвэрлэсэн юм.Уг шийдвэрийн дагуу хүндрэлтэй байгаа малчдын судалгааг сумдаас авч малчдад хүргүүлэх ажил эхлээд байна.
Өнөөдрийн хувьд Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан унаа машин гаргаж 500 боодол өвсийг малчдадаа хүргэхээр замдаа гарлаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих