Дорнод аймгийн ИТХ-ын 11-р хуралдаанаар Мягмарсүрэн овогтой Бадамсүрэнг Дорнод аймгийн засаг даргаар томилох тухай тогтоол гаргаж Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр М.Бадамсүрэнг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор батламжилжээ. М.Бадамсүрэн ийнхүү засаг даргад гурав дахь удаагаа нэр дэвшсэний дараа албан ёсоор аймгийн тамгыг атгах эрхтэй болж байна. Өдгөө 37 настай тэрээр Халхгол сумын уугуул юм. Нутгийн хүний хувьд аль нэгэн намын бус аймаг орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийн төлөө томоор харж, хичээн ажиллахыг Дорнодчууд түүнээс хүсч буй. Ийм ч учраас засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн ИТХ-ын хуралдаанаар түүнийг зөвхөн МАН төдийгүй бусад намын төлөөлөл ч дэмжсэн. Дашрамд дуулгахад М.Бадамсүрэн нь Дорнод аймаг байгуулагдсан цагаас хойшхи 26 дахь Засаг дарга болж байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9324
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих