Шумуул зарим хүнийг улаан эрээн болгочихоод заримыг нь бараг хаздаггүй. Цус муутай хүмүүсийг хаздаг, цус сайтайг нь хаздаггүй гэх мэт олон янзын "домог" бидний дунд байдаг. Тэгвэл яг ямар хүнийг шумуул хаздаг юм бол? Шинжлэх ухааны судалгаагаар үүнийг олж тогтоожээ.
Том биетэй хүмүүсийг (нүүрстөрөгч илүү ялагруулдаг), шар айраг уусан хүнийг, жирэмсэн эмэгтэйчүүдийг шумуул илүү их хаздаг болохыг эрдэмтэд өмнө нь тогтоогоод байсан. Мөн ямар хоол идсэнээс /сармис, сонгино гэх мэт/ нь шалтгаалж шумуул илүүтэй хаздаг болохыг ч мэдсэн.
Харин саяханы судалгаагаар шумуул нь хүний ялгаруулдаг үнэрээс болж хаздаг болохыг тогтоожээ. Хүн бүрээс өөр өөр үнэр ялгардаг нь генийн бүтэцтэй холбоотой байдаг. Адилхан генийн бүтэцтэй ихэрүүд болон төрсөн ах дүү хүмүүсийн шумууланд хазуулах магадлал яг адилхан байсан нь эрдэмтдийг энэ зүг рүү анхаарлаа хандуулахад хүргэжээ. Ямартаа ч эрдэмтэд хэд хэдэн төрлийн шумуул дээр туршилт хийснээр тэд үнэрэнд татагддаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Судалгааны багийнхан "Шумууланд огт хазуулдаггүй хүн гэж байхгүй. Хэнийг, хаана хазах нь шумуулны төрлөөсөө хамаарч өөр өөр байдаг" гэж ярьжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих