Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт /09:40 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтээр 2015.04.15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг "Эмгэнт” гэдэг газрын түймэр цурамнаас алдагдаж тус сумын Онон багийн "Баруун, зүүн Хавчуу”, "Бэрхийн-Ам”, "Улаан-Өндрийн” даваанд тархан асч байна. "Шивэртийн” даваанаас "Онон” гол хүртэл 33 км газар цурав татсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 6 автомашин, нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг "Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр 2015.04.25-ны өдөр цурамаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 4 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, 3 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, ХЦ-ийн 0275 дугаар ангийн 40 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 181 иргэн, 14 автомашин, нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байна "Үйсэнгийн зоо”, "Шинэстэй”, "Битүү”, Эрээн давааны араар "Хүрэл тохой”, "Дарьхинтын адаг” гэдэг газар нутагладаг 8 айлыг түймрээс гаргаад цурав тавьж;
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт /11:45 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг "Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, нийт-61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар тус тус ажиллаж байна.
ОБЕГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих