Сүүлийн үед манай засгийн газар Хятад улсын гар хөл болж байна уу гэмээр үйл ажиллагааг удаа дараалан зохион байгуулж байгааг өнөөгийн бидний түүх харуулсаар байгаа нь нууц биш. Хүндэрсэн эдийн засгаа сэргээн дээшлүүлэх, гадаад худалдаа наймаагаа өргөтгөнө гэсэн шалтгаанаар Хятад улсын хараад ил ба далдаар уусаж байгаагаа ч ард иргэд маань мэддэг.
Гэтэл энэ бүгдийг мэдсээр харсаар байж Засгийн газар, бидний өнөө итгэл хүлээлгэсэн төрийн түшээд маань Хятадын бэлдсэн хүлэг уяанд өөрсдөө сайн дураараа хүлэгдсээр байгааг манай өвөрМонголын ах дүүс маань харж өөрсдийн гашуун сургамжит түүхээрээ биднийг ухаараасай гэсэн үүднээс нэгэн захидал хүргүүлсэн байна.
Mонголчуудаа !
Хятад ямар гэдгийг одоо болтол мэдээгүй л явж байгаа юм уу? Өнөөдрийн өвөр монголын байгаль орчин ямар болж байгааг мэдээнүүдээс харсан байх гэж бодож байна. Тэгсэн мөртлөө ийм төмөр зам тавих бодлого тогтоож байдаг нь юу вэ? Хятадын Коммунист нам болон Хятадын дундрашгүй шунал Монгол шиг жижиг улсыг байтугай өнөөдрийн дэлхийг ч гэсэн залгих гэж байгаа юм. Сэрээчээ Монголчуудаа. Засгийн газар үнэхээр энэ найман төмөр замыг засах гэж байгаа бол эсэргүүцэх ажиллагаа зохион байгуулах хүмүүст үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ганц замын үүдийн хаалга Хятадыг хорьж дийлэхгүй байтал найман газар төмөр зам засахад хүрвэл ямар юм болно гэдгээ ухамсарлахгүй байна уу?
1. Найман замын дагуу тойгүй олон хятадууд орж ирнэ, үйлдвэр худалдаа бий болно, хятадын хорт чанар муу бараануудыг хорьж хасаж дийлэхгүй болно.
2. Найман замыг дагаж орж ирсэн хятад эрчүүд Монгол хүүхнүүдтэй ханилж суугаад тоогүй олон эрлийз хүүхдүүд гарна. Хятад улсад нэг хүүхдийн бодлогоос болж удмаа залгуулна гээд охин гаргахгүй хүү төрүүлсээр байгаад охид хүүхнүүд цөөхөн гэдгийг мэдээрэй. Эхнэр олдохгүй зовж буй хятадууд олон шүү.
3. Хамгийн гол нь Монголын баялаг одоогоос найм дахин хурдтай цөлмөгдөж удахгүй хоосорч дуусна.
4. Хятадууд болон орж байвал Монгол улсын тусгаар тогтнолд шууд аюул болно. Хятадууд эртнээсээ Монгол улсыг бидний нэг хэсэг өмч гэж үздэг хэзээ нэгэн цагт буцаан авна гэж дандаа ярьдаг, энэ бол зохиолмол хий хоосон яриа биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Энэ бол Монгол улс тусгаар тогтносон улс болсон өдрөөс эхэлж явуулсан хятадын хорт хар хайрцагны бодлого юм шүү.
5. Энэ бол улаан цайм түрэмгийлэл мөн, үүний цаана бас улс төрийн том хуйвалдаан явагдаж буй шүү. Найман замын төмөр зам тавигдвал Монгол улс Хятадын нэг муж боллоо гэсэн үг шүү. Өвөр Монголчууд бид Ар Монголдоо үргэлж цай сүүнийхээ дээжийг өргөн тусгаар улс гэдгээр чинь бахархаж хамгаалсаар ирсэн билээ. Зогсоогтун.
Эх сурвалж www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих