Дорнод аймаг дахь Гаалийн газраас хилээр худалдаа эрхэлдэг иргэдтэй "Таны бизнес Бидний дэмжлэг" уулзалтыг зохион явууллаа.Хятадад улсын бүх нийтийн амралт болж хил гааль нь амралтын байдалтай байгаа хэд хоногт ийнхүү хил дээр ажилладаг гаалийн байцаагчид болон бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж гаалийн байгууллагын үйл ажиллагаа тулгарч байгаа асуудлуудынхаа талаар танилцуулга хийж санал бодлоо солилцсон байна.Энэ жилийн тухайд Гаалийн ерөнхий газрын дарга,Мэргэжлийн хянгалтын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар гааль,МХГ-н байцаагч нар тус тусдаа биш хамтран шалгалтыг явуулахаар болжээ.Гаалийн байгууллагаас явуулсан судалгаагаар авагдсан санал асуулгаар бизнес эрхлэгчид аймгийн Засаг даргатай уулзах санал тавьсаны дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцсон юм.Тэрээр бизнес эрхлэгчидээс тавьсан саналууд тухайлбал хил дээр байх хоолны газруудыг боомттойгоо ойрхон байршилд төвлөрүүлэх, машин тэрэг олноороо суудаг Ёнкостийн хоолойн замыг сайжруулах,хил гарах батламж бичиг,хилийн бүсийн нутгийн иргэдийн цэнхэр үнэмлэхний талаар асуусан асуултанд хариултыг өглөө.Хавирга Архашаатын боомт хүрэх замд хэд хэдэн хоолой шавар устай байдаг машин тэрэг суудаг асуудлыг аймгаас хөрөнгө гарган засварлах ажлыг зохион байгуулна гэдгийг бизнес эрхлэгчдэд хэлээд ер нь зүүн чиглэлд автозам барих асуудлыг УИХ-н гишүүн Н.Номтойбаяр хөөцөлдөн энэ жилдээ зураг төсвийн хийлгэхээр улсын төсөвт хөрөнгө суулгуулсан ойрын хэдэн жилдээ засмал замтай болохыг зорьж буйг дуулгасан.Мөн хоолны газруудыг боомтод ойртуулах тал дээр газар нутгийн байршлыг хуульд нийцүүлэн гаргах тэнд дэд бүтэц шийдвэрлэх асуудлыг аялал жуулчлалын бодлоготойгоо уялдуулан шийднэ гэлээ. Хил гарах батламж бичгийн тухайд иргэддээ аль болох хөнгөн хялбар байх талаас нь ажлуудыг хийж байгаа аймгаас батламж бичиг авахгүйгээр хил дээрээс батламж бичгээ авах асуудлыг үндсэндээ шийдсэн одоо энэ сарын эхээр Хятадын талаас төлөөлөгчид ирж батламж бичгийн загвар,ажиллах зарчмаа эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг танилцууллаа.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9385
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих