Өчигдөр хөдөө аж ахуйн биржийн шинэ долоо хоногийн эхний арилжаа хийгдлээ. Арилжаагаар ангилаагүй, түүхий ноолуур болон цайвар, бараан өнгийн завод ноос гэсэн хоёр төрлийн түүхий эд борлуулжээ. Ямааны ноолуурын хувьд 1001 богцыг ариджжээ. Нэг богц ноолуурын үнэ 890,000 төгрөг байв. Ингэснээр гүйлгээний дүн 890,890,000 төгрөг болсон байна. Нэг богц ноолуур нь 10 кг жинтэй. Өөрөөр хэлбэл нэг кг ноолуурын үнэ 89 мянган төгрөг болсон гэсэн үг.
Харин завод ноосны тухайд цайвар өнгө 283 богц, бараан нь 423 богц арилжигдсан байна. Ханшийн хувьд цайвар өнгийн ноос 170,000 төгрөг, бараан өнгийнх нь 160,000 төгрөгөөр арилжаалагджээ. Нэг богц ноос мөн 10 кг жинтэй. Нийт арилжааны үнийн дүн 1,007,160,000 төгрөг болсон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=939
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих