Одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 оны 4-р сарын
28-нд Баяжуулах фабрикт хэрэгжих бүтээмж дээшлүүлэх "Эрдэнэт”
хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагаа болж байв. Тэр цагаас хойш
"Эрдэнэт” үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн 10 дахь жилдээ өргөн хүрээтэй
өрнөж байна. Бүтээмжийн хөдөлгөөн өрнөснөөр Баяжуулах фабрикийн
үйлдвэрлэлийн үйл явц, хүний нөөцийн хөгжил, ХАБЭА, ажиллах орчин нөхцөл
гээд олон чиглэлд үр дүнд хүрсэнийг мэргэжилтнүүд онцолдог.
Өнөөдрийн байдлаар тус цехэд бүтээмж чанарын 58 дугуйлан, бүтээмжийн
13 хороо ажиллаж байна. 10 жилийн хугацаанд бүтээмж чанарын эдгээр
дугуйлангийнхан ажил сайжруулах 2452 санал, 568 төсөлт ажил
хэрэгжүүлжээ. Мөн сайн саналын системээр дамжуулан 5872 санал гаргаж,
тэдгээрийн 50 орчим хувь нь үйлдвэрлэлд хэрэгжиж үр дүнгээ өгөв. 2014
онд гэхэд бүтээмж чанарын дугуйлангийн төслөөр 500 орчим сая төгрөгийн
сэлбэг, материал хэмнэж, 100 гаруй сая төгрөгийн эрчим хүч, ус хэмнэх
боломж бүрджээ. Өмнө нь жижиг сайжруулалтын ажлыг хэрэгжүүлдэг байсан
бол одоо компанийн хэмжээнд бүтээмж-инновацийн тогтолцоо бүрдэж, оюуны
өмч, батент олгох талаар ажиллагчид ярих болсон нь өнгөрсөн 10 жилийн
хугацаанд бүтээмжийн хөдөлгөөн амжилттай өрнөсний илрэл юм гэж Баяжуулах
фабрикийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэг ярилаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9390
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих