Мянган айлын орон сууц хөтөлбөр манай аймагт хэрэгжих эхлэлээ тавьж байна. Тус хөтөлбөр 2018 он хүртэл үргэлжлэх юм. Хөтөлбөрийн төсөлд санал тусгуулахаар зохион байгуулагчид холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзаж зөвлөлдлөө. Хөтөлбөр 2018 он хүртэл үргэлжлэх бөгөөд Хэрлэн сумын 3-р багийн нутагт 48 га газарт төлөвлөлт хийгдэж байна.Төлөвлөлтөөс харахад орчин үеийн стандарт жишигт нийцсэн ногоон орчин, авто машины зогсоолоос эхлээд сургууль цэцэрлэг, үйлчилгээний төвүүд гэхчлэн бүх зүйлийг нэг дор шийдсэн Чойбалсан хотын анхны эко хотхон байх гэнэ. Тус хотхон 1800 өрхийн багтаамжтай баригдана. Дорнод аймгийн төвд 12 мянган өрх амьдардаг, манай хүн амын орон сууцжилт 48 хувьтай байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих