Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Катарын Доха хотод болох билээ. Тус тэмцээнд оролцохоор явсан манай улсын тамирчид Дубайн онгоцны буудал дээр саатуулагдсан тухай тамирчдын нэг мэдээллэв. Саатуулагдсан тамирчид болох Д.Гомбодорж 74 кг, тамирчин Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд 05 дугаар сарын 07-ны Пүрэв гаригт, тамирчин Н.Золбоо 125 кг-ийн жинд 05 дугаар сарын 06-ны Лхагва гаригт барилдах хуваарьтай байсан аж.
Тамирчид шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн хамтаар явж байсан бөгөөд Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс ийнхүү тамирчид хил дээр саатуулагджээ. Тамирчид өчигдөр Монголдоо буцаж ирсэн мэдээлэл байна. Тэд маргаашийн тоглолтод амжиж очих үгүй нь тодорхойгүй байгаа юм.
Б.ГЭРЭЛМАА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих