Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн Анхдугаар хурал 2015 оны 04 дүгээр сарын 28-нд болсон юм. Энэ хурлаар ҮЗЗ дэх Дорнодын залуус "Зүүн аймгуудад гал түймэр гарсантай холбогдуулан Ард иргэдэд туслах хандивын аян эхлүүлэх тогтоолын төсөл” санаачилсан нь дэмжигджээ. Мөн ҮЗЗ-ны хуралдаанд оролцогч залуусын дунд хандивын хайрцаг аялуулсан байна. Ингээд цугларсан мөнгөний эхний хуваарилалт болох 800 000 төгрөг болон 150 000 төгрөгийн эд материалын тусламжийг түймэрт нэрвэгдсэн Баян-Уул сум руу шилжүүлжээ. Далайд дусал нэмэр гэдэг. Монголын залуучуудын холбоо, ҮЗ зөвлөлийнхөнд Дорнодчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9413
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих