Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийв. Өнгөрсөн 4-р сард УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс нийт 491 өргөдөл ирсэн бөгөөд үүний 200 нь Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой байжээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг хятад иргэдээр хийлгэж буй тухай иргэдийн өргөдөлд дурджээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулах тухайгаа танилцуулсан юм.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих