Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг явуулах аймгийн засаг даргын 2015 оны А/219 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч ажилтан, албан хаагчдад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх үүднээс Татварын хэлтэс явуулын нэг цэгийн үйлчилгээг зохион байгууллаа. Аяны хүрээнд явуулын нэг цэгийн үйлчилгээгээр 70 байгууллагын 99 ажилтан албан хаагчдаас 3247.8 мянган төгрөгийн албан татвар, 275.4 мянган төгрөгийн агаарын бохирдлын төлбөр хураан авч улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэв.
Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 26 хоног үлдэж байна. Татвар төлөгч та татвар төлбөрөө хуулийн хугацаанд төлж, үүргээ биелүүлж, татварын торгууль төлөх эрсдэлээс өөрийгөө хамгаална уу.
Татвараа төлсөнд танд баярлалаа
Нээлттэй утас: 70583288
Дорнод аймгийн татварын хэлтэс

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9419
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих