Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод 2-1 харьцаатайгаар Ювентүс Реал Мадридыг хожлоо. Ювентүс энэ шатанд хамгийн сүүлд 2003 онд Реалыг нийт дүнгээр 4-3 харьцаатай хожиж финалд шалгарч байсан юм. Харин өнгөрсөн жилийн аварга Реал Мадрид энэ удаад тийм ч сайн тоглож чадсангүй.
CARLO ANCELOTTI
"Бид сайн тоглохыг хичээсэн ч тоглолтын туршид зөв үр дүнтэй, чанартай тоглолт гаргаж чадсангүй. Бид тоглолтыг хянахыг хичээсэн. Тоглолтын үр дүн бидэнд тийм ч сайхан биш байгаа ч бид хариу тоглолтонд ялна гэдэгтээ итгэлтэй байна.”
"Бид няцашгүй байдлаа алдсан. Тоглолт тийм ч сайнаар эхлээгүй, бид шугамнуудын хооронд зай гаргаж байсан нь тэдэнд боломж олгосон. Дараа нь бид сайн тоглож, тоглолтыг эргүүлэхийг хичээсэн боловч чадсангүй. Ювентүсын сөрөг довтолгоо үнэхээр хүчтэй байлаа.”
JAVIER HERNANDEZ
"Бид шүгэл дуугарах хүртэл тэмцсэн ч хожигдсон учраас сэтгэл дундуур байна. Дасгалжуулагч биднээс Ла Лигт тоглож байгаа шигээ тоглолт гаргахыг хүссэн. Гэхдээ тэд талбайдаа тоглосноос гаднатэдэнд ялах гэсэн тэмүүлэл маш их байсан.”
JAMES RODRIGUEZ
"Үр дүн тийм ч муу биш, бид өөрсөддөө итгэх хэрэгтэй. Бид дараагийн тоглолтыг гэртээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийнэ. Бидний ард Бернабэу байна. Бид сэргэж, дараагийн тоглолтын талаар бодох ёстой. Тэд энэ үр дүнгээ хамгаалахаар ирнэ байх, тэд хүчтэй ч бид өөртөө итгэлтэй байх ёстой.”
ALVARO MORATA
"Би Реалын талаар муу зүйл хэлж чадахгүй. Би тэдэндтэй маш сайхан харилцаатай байдаг. Би тэдний эсрэг тоглоогүй нөхцөлд үргэлж Реалыг хожоосой гэж би хүсч байдаг, тийм ч учраас би гоолын баяр хийгээгүй. Би Реалын дасгалжуулагч болон клубт талархаж явдаг ч одоо би Ювентүсын хүн, одоо Ювентүс миний клуб болсон.”
ANDREA PIRLO
"Бид одоо Аваргуудын лигийн финалд хүрэхийг хүсч байна. Бид өөрсдийнхөө тоглолтоор л тоглосон. Бид энэ тоглолтонд яллаа, бусад тоглолтуудад ч энэ байдлаар тоглох ёстой. Бид Берлины финалд хүрч чадна гэж найдаж байна.”
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих