УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт холбогдох хэргийг өнгөрөгч 2014 оны долоодугаар сард шүүхээр шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ Шүүхээс шүүгдэгч Ц.Батбаярыг гэмт буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жилийн хорих ял оноосон юм. Ц.Батбаяр нь нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн хохирол учруулсан тул ийнхүү яллагдсан байдаг. Тэгвэл Ц.Батбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь 415 дугаар ангид ял эдэлж байгаа аж. Түүний тухайд 415 дугаар хорих ангийн худгийн манаач, ус ус түгээгчээр ажиллаж байгаа гэнэ. Хорих ангийн худгийн манаач нь хорих анги руу ордоггүй бөгөөд харьцангуй хөнгөн нөхцөлтөй ажилд тооцогддог юм байна. Б.Боргил
Мэдээний эх сурвалж: http://time.mn/62908#
Мэдээний эх сурвалж: http://time.mn/62908#
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9422
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих