Дорнод аймгийн хэмжээнд энэ онд нийт 35400 га-ийн уринш бэлтгэн намрын цэвдэгш хагалгаагаар нийт 50,0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Энэ хаврын анхны тариалалтыг Баянтүмэн сумын "Дорнод шим агро” ХХК эхэлж, 400 га-д улаан буудай тариалжээ. Дорнод аймгийн хувьд тариалангийн үйлдвэрлэлийн 70 хувийг Халхгол сум эзэлдэг. Тус суманд тариалалт ирэх сарын таванд эхлэхээр бэлтгэлээ базаагаад байна. Энэ жил Халхголын районд "Дорнод гурил”, "Үйзэн тал”, "Алтай групп”, "Мөнх тал”, "МАК”, "Соёмбо буудай”, "Нью ариг ус” зэрэг томоохон компаниуд тариалалт хийх юм.
Энэ жилийн тариалалтын хувьд нийт тариалангийн талбайн 50 ба түүнээс дээш хувьд улаан буудай, 25 – аас ихгүй хувьд тосны ургамал, үлдсэн хувьд нь үр тарианы бусад ургамал тариалах тогтоолыг аймгийн Иргэдийн хурлаас гаргажээ.
dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих