Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор зарим сум, өрх айлыг хүлэмжээр хангалаа. Эхний удаад Матад, Цагаан-Овоо, Баянтүмэн, Хэрлэн сум, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх гээд тэдэнд нийтдээ 25 хүлэмж өгсөн байна.
Нэг бүр нь 1,9 сая төгрөгийн үнэтэй уг хүлэмжийг 30 хувийн урьдчилгаа төлж, үлдсэнийг нь хоёр жилийн дараа төлөх нөхцөлтэйгээр авсан хүмүүс гэрээ хийжээ. Нийт талбайн хэмжээ нь 108 м.кв. Тийм болохоор тухайн өрх жилийн хэрэгцээнийхээ нарийн ногоог хүлэмжиндээ тарих боломжтой юм.
Аймгийн ХХААГ-ын дарга А.Энхтүвшингийн ярьснаар эхний ээлжинд ногоо тарих анхны мэдэгдэхүүнтэй, сонирхолтой хүмүүсээ сонгоод хүлэмжээр нь хангаж өглөө. Тухайн хүн ашигтай сайн ажиллуулж үр шимийг нь хүртвэл, хүлэмж барьж ногоо тарих хүмүүс аяндаа нэмэгдээд ирнэ. Энэ удаад тендерт ялсан Улаанбаатар хотын компани хүлэмжийг нийлүүлсэн. Цаашид хувь хүн, байгууллага эндээс санаа аваад өөрсдөө ч хийх боломжтой гэж байлаа.
Дорнод аймгийн хэмжээнд хувиараа төмс, хүнсний ногоо тариалагч олон ч төмснөөс бусад нарийн ногоогоор хангаж дийлдэггүй болохоор импортоор орж ирдэг ногооны хэмжээ буурахгүй байгаа юм.
dnews.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих