Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 18. Бархасвадь гараг. Гар одтой, 3 гурван мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлагаХуран үйлдэх. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух,тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийг дарцаг хатгахад сайн.Сахил санваар авах , хануур, төөнүүр хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич нохой болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Идэвхитэй алхам, үйлдэл хийхэд тохиромжгүй өдөр. Мөн яаруу сандруу шийдвэр гаргаж болохгүй. Мөнгө санхүүгийн байдал жаахан дордох хандлагатай. Иймээс хуучин ажил хэргээ бүрэн дуусга. Хэтийн төлөвөө тодорхойлох цаг ирлээ. Хариуцлагатай байж, элдэв хуурамч өнгө төрхөд хууртагдалгүй тэвчээр заах хэрэгтэйг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Хоёрдмол өдөр. Өдөр нь хоёр талтай зөрчилдсөн авиртай. Үдээс өмнө амьдралын эрч хүч нэмэгдэхэд мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд найз нартайгаа харилцах харилцаанд, мөн ер нь цаашдын хувь заяаны байдалд сайнаар нөлөөлнө. Энэ цаг үе нь хурим хийх эсвэл томоохон зүйл зохион бүтээх, аялал амралтанд таатай. Үдээс хойш амлалтандаа хүрэх, их хугацааны гэрээ байгуулах ажилд анхааралтай хандах хэрэгтэй. Хүмүүст хэтэрхий их итгэх хэрэггүй. Алхам бүрээ цэгнэ. Танд харагдахгүй албан тушаалын өөрчлөлтөнд бэлдэх хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Амьдралын эрч хүч дээшлэх хандлагатай байна. Хамтын ажил хөдөлмөр болон хамтарсан арга хэмжээг явуулахад сайн өдөр. Найз нөхдийн зөвлөгөөг дагаарай. Тэдний санаа үнэн, орчин үеийн бас таарч тохирсон байх болно. Биеэ барихгүй байх, эрс хатуу үг хэлэх болон эргэн тойрнын хүмүүстэй муудалцах зэрэг нь энэ ордныхны эрч хүчийг сүйтгэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Зоригтой байх өдөр. Эрэгтэйчүү дотоод тавгүйтэл, сэтгэл санааны дэлбэрэлт, ааш занд эрс өөрчлөлт гарах нь хамтрагчтайгаа харьцах хувийн харьцаанд муугаар нөлөөлнө. Дуугаа хураахгүй байхыг хичээх хэрэгтэй. Итгэлтэй дотно яриа ба хариу илэн далангүй байдал найрамдал эв нэгдлийг авчирна. Эмэгтэйчүүд нь зөвхөн өнөөдөр өөрийн санхүүгийн нисэлтийн үндсийг тавьж чадна. Өөрийн төлөвлөгөөг гадны хүмүүстэй хуваалцахаас болгоомжлох хэрэгтэй бөгөөд учир нь таны санаа амьдралд биелэгдэхгүй.
Арслан (7/23-8/22)
Таатай, таагүй, гэнэтийн явдлаар дүүрэн өдөр. Та бүх зүйлийг даван гарах чадвартай байгаа тул юунаас ч айх шаардлагагүй. Ажлын их эрч хүч тань хэрэгтэй зүйлийг байранд нь хурдан оруулснаар хамт ажиллагсдыг гайхшруулах болно. Хуучин найзуудтай өнгөрүүлсэн үдэш сэтгэлд хоногшин үлдэнэ.
Охин (8/23-9/22)
Сансрын энерги хувирч өөрчлөгдөх өдөр. Та өмнө хийж байсан ажлаа өөрчлөхийг хүсэх байх. Гэхдээ л өнөөдөр таны эхэлсэн ажил бүхэн тийм ч сайн байхгүйг одод сануулж байна. Үүнээс болж урам хугарч, сэтгэлээр унаж гутрах, мэдрэлийн ядаргаа болж ч магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй ширүүн харьцаж, сав л хийвэл гомдоллохоо боль. Бусдаас давамгайлах хүсэл тань эргээд таны эсрэг эргэж болзошгүй. Ажил хийх идэвхээ түр зуур бууруул. Та үрэлгэн байдлаа хянах нь зөв.
Жинлүүр (9/23-10/22)
Мэргэжлийн ажлын хүрээнд урьд гаргасан хичээл зүтгэлийн үр дүн өнөөдөр гарч болно. Гэвч урьд чинь таныг бас олон саад ба тотгор хүлээж байна. Өнөөдөр эрэгтэйчүүд эртний мөрөөдлөө биелүүлж чадах боломж байна. Өндөр идэвхтэй байдал эргэн тойрнын хайрыг булаана. Хэтэрхий зөрүүд бүдүүлэг байхаас зайлсхий. Эмэгтэйчүүд мэдрэлийн хямрал эсвэл ядаргаа гарч болно. Толгой өвдөж болно, гуниг эсвэл өөртөө дургүй хүрэх зэрэг шинж тэмдэг гарч болно. Амьсгалын замын эрхтэний үйл ажиллагаанд анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Энэ ордныхон өнөөдөр ажил төрлөө амжуулж, амжилтад хүрэх өдөр. Тиймээс дурын ажлыг зоригтой хүлээж ав. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань дорвитой өөрчлөлт гарах болно. Эртний найзуудтайгаа уулзсанаар эрч хүч, өөдрөг үзэл бодлоор цэнэглэгдэх болно.
Нум (11/22-12/21)
Бага хүчээр ихээхэн ажил амжуулж ашиг орлогыг олох болно. Ямарч шаардлага тавигдсан байсан ч хамаагүй өөрт чинь тохиромжтой гэж бодогдсон ажил хэргийн саналыг эргэлзэлгүй хүлээн авах хэрэгтэй. Танд тусалж дэмжиж байсан хүмүүсийг бүү мартаарай. Одоо та, тэдэнд туслах бололцоотой болсон тул гар таталгүй дэм болохыг хичээгээрэй.
Матар (12/22-1/19)
Амжилттай өдөр. Таны урам зориг, авьяас билэг тань бусдыг өдөөн урамшуулж, таны санаа бодол бусдын бодолтой нийцнэ. Ажилд орох ярилцлага чадвар тань улам нэмэгдэнэ. Ажил хэргийн хувьд та өөрийн ажил олгогчдоо өөрийгөө зөв, шударга хүн гэдгээ харуулна. Гэртээ зээлээр юм авах эсвэл даатгалын гэрээ хэлцэл байгуулахад тохиромжтой үе. Та хамгийн сайн хэлэлцээрийг хийж чадна.
Хумх (1/20-2/18)
Эмэгтэйчүүд эртний мөрөөдлөө хэрэгжүүлж, албан ажил төдийгүй хувийн амьдралдаа амжилт олж чадна. Тэдний секси төрх эрчүүдийн анхаарлыг өөртөө татаж эхлэх бололтой. Эрчүүд ёс суртахуунгүй алхам хийхээс сэрэмжил, эцэст нь үнэнч андаа алдаж магадгүй байна.
Загас (2/19-3/20)
Улсын байгууллага, нийгмийн байгууллагад хандах ба батлан хамгаалах гэх мэтийн засаг захиргааны байгууллагад хандахад тохиромжтой үе. Хэрэв харилцагчтайгаа холбоо тасалсан бол энэ талаар асуудал хаалттай байна. Хуучин алдаагаа засаад, шинэ алдаа битгий гарга.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих