Уг мөнгөөр Тусламжаар
өгсөн 3 сая төгрөгөөр Төрөх тасгийнхан нярайн ор, кесарь хагалгааны
дараа хэвтрийн дэглэмтэй байгаа эхчүүдэд зориулсан ширээ, хөгжлийн
бэрхшээлтэй эхчүүдийн сандал гэхчлэн шаарладагатай зүйлсийг захиалж
авчруулжээ.
Олон улсын жишгээр гэртээ байгаа мэт орчин бүрдүүлж
эхчүүдийг амаржуулж байгаа ч манай нөхцөлд байр савны хүрэлцээнээс
эхлээд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа юм. БОЭТ-ийн 3-р давхарт
Төрөх тасаг байрладаг. Энд л гэхэд эмэгтэйчүүд, үр хөндөлт, төрөх
эхчүүд, нярай гэхчлэн олон чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байна. Гэсэн ч
боломж бололцооны хэрээр Төрөх тасгийг тохижуулж, тохь тухтай болгож,
удахгүй шинэ байранд орох бэлтгэлээ хангаж байна. Энэ жил эх хүүхдийн
эрүүл мэндийг дэмжих жил болгон ЭМЯ-наас зарласнаас гадна манай аймаг эх
хүүхдийн эндэгдэлгүй аймаг болохоор зорьж байгаа юм. Оны
эхний 2 сарын байдлаар БОЭТ-ийн Төрөх тасагт 316 эх амаржсаны 5 хувь нь
жин багатай буюу дутуу төрөлт байсан ч одоо эрүүл энх өсч бойжиж байна.
Тиймээс Төрөх тасгийнхны хувьд дутуу төрсөн хүүхдийн асаргаа сувилгаанд
нэлээд анхаарч байна.
Дутуу нярайн хувьд эрчимт эмчилгээний өрөөнөөс
ээжийнхээ асаргаанд шилжих үед тохь тухтай орчин бүрдүүлэх нь чухал
учраас стандартын өрөө тасалгааг бэлдэхээр төлөвлөж байгаагаа ч тасгийн
эмч нар ярьж байсан. Дутуу төрсөн хүүхэд ээжийнхээ хайр энхрийллийг мэдрэх хэрээр жин нь нэмэгдэж, хэвийн байдалд хурдан орж торнидог байна. Энэ аргыг эмнэлгийн нэршлээр имжих буюу кенгуру асаргаа ч гэж нэрлэдэг юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=944
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих