БНСУ руу зорчих виз олгох журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар БНСУ-ын ЭСЯ-ны визийн мэдүүлэг төлөөлөн хүлээн авах төвийн захирал Б.Лхагваагаас тодрууллаа.
-Солонгосын виз олгох журамд ямар өөрчлөлт орсон бэ. Уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-БНСУ руу 90 хоногийн хугацаатай зорчих визийн журамд гурван өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон байна. Санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөх цөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн өөрчлөлтийг оруулсан байгаа. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарахдаа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсан бол байхгүй болгосон. Мөн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй. Нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болно. Өмнө нь ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчил гээний хуулбар шаарддаг байсан. Мөн хувиараа бизнес эрхэлдэг бол түрээсийн гэрээ, түрээс төлөлтийн баримт, тодор хойлолт гэх олон баримт материал бүрдүүлдэг байсныг ийн-хүү хассан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даат-галын дэвтэр, дэвтрийн болон гэрлэлтийн лав лагаагаар виз авах боломжтой гэсэн үг. Гэрлэлтийн лавлагаа нь гэр бүлийн хүний регистрийг шалгах, Солонгост ямар нэгэн байдлаар ажиллаж байна уу үгүй юу гэдгийг шалгахад хэрэгтэй юм. Харин 18-60 насны хүн анх удаа явах бол цагдаагийн газрын тодорхойлолт авна. Хэрэв өмнө нь явж байсан бол шаардлагагүй. Мөн зайлшгүй урилга шаардлагатай виз мэдүүлэгчийн хүрээг багасгасан. Тухайлбал, төрөл садан, таньдаг солонгос иргэнээс урилга явуулсан байхыг шаарддаг байсныг болиуллаа.
-Ийнхүү журамд өөрчлөлт орсноор виз хүсэгчдэд ямар давуу талтай вэ?
-Визийн журмын өөрчлөлтийн давуу тал нь, нэгдүгээрт, виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал өмнөхөөсөө цөөрсөн. Хоёрдугаарт, нөхцөл нь хялбар болсон гэж ойлгож болно. Тиймээс визийн 20 орчим төрлийн бүрдүүлэх материал цөөрч, иргэдэд чирэгдэлгүй хялбар болсон. Мөн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний ч шаардлагагүй. Хувиараа бизнес эрхлэгч, нийгмийн даатгал төл-дөггүй, ажил эрхэлдэггүй хүн таван сая төгрөг байршуулаад визэнд орох эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банкинд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай, урилгагүйгээс үл хамааран таван сая төгрөг болгон тэгшитгэсэн. Ингэснээр виз хүсэгчдэд санхүүгийн хувьд ч хөнгөлөлттэй болж байгаа юм.
-Визэнд өөрчлөлт орсноор Солонгос руу явах виз хүсэгчдийн тоо нэмэгдсэн үү. Шинэ журмыг хэзээнээс мөрдөж эхэлсэн бэ?
-Визийн олгох журамд өөрчлөлт орсноор Солонгосыг зорих ир-гэдийн тоо нэмэгдэж байгаа. Өмнө нь БНСУ-ын ЭСЯ цонхоор өдөрт 40 хүний визийн мэдүүлгийг авдаг байсан бол одоо гурван газарт "Визийн мэдүүлэг төлөөлөн хүлээн авах төв”-өөр дамжуулан хүлээн авч байна. Шинэ журмыг өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн. Тэгэхээр зөвхөн манай төвд гэхэд өнгөрсөн гуравдугаар сард 1864 хүн мэдүүлгээ өгсөн бол, дөрөвдүгээр сард 2903 болж нэмэгдсэн.
-Солонгос улсад ажиллах иргэд болон оюутнуудын хувьд визийн журамд өөрчлөлт орсон уу?
-Оюутны болон ажиллах хүч-ний виз олгох журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хуучин журмаараа явна. Ийнхүү виз авах журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан БНСУ руу явах виз хүсэгчдийн сэтгэгдлийг сонссон юм.
-Иргэн Ч.Амаржаргал: -Солонгос улс руу аялах, ажиллаж хөдөлмөрлөх нь нэг хэсэг Монгол хүний зүүд мөрөөдөл байлаа шүү дээ. Харин одоо хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа, дэлхий даяарчлагдаж байгаатай холбоотой ч юм уу энэ бүх асуудал нэлээд сайн цэгцэрсэн байна. Солонгос руу аялж байгаа үед тухайн улс руу хөнгөлөлттэй аялах, гэрлэлтийг харах, анкет бөглөөд гарах, хэрэв нийгмийн даатгал төлдөг бол зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлээрээ гарах маш их хөнгөлөлттэй нөхцөлтэй болсон байна. Мөн өмнө нь аяллын шугамаар гарахад цаанаасаа тухайн улсад ажиллаж, амьдарч буй хүний урилга шаарддаг байсан бол урилга шаардлагагүй болсон байна. Өмнө нь гадаадын улс руу явахад тухайн улсын ЭСЯ-нд хандаж их цаг зарцуулдаг байсан бол одоо ЭСЯ-ны виз хүлээн авах төлөөлөгчид ханддаг болсон нь хүний цаг завыг хэмнэх гээд ер нь амар болсон байна. Би Япон, Америк руу гарахдаа зөвхөн Солонгосоор дамжин өнгөрч байсан. Түүнээс биш Солонгос руу гарч байгаагүй. Энэ удаад Солонгос руу аяллын журмаар анх удаа явах гэж байна.
-Иргэн Д.Хандсүрэн: -БНСУ руу явах визийн журамд өөрчлөлт оруулж олон зүйлийг хөнгөвчилсөн гэж сонсоод анх удаа аяллын шугамаар гарахаар визний мэдүүлгээ өгч байна. Өмнө нь урилгагүй бол найман сая төгрөг байршуулна гэж байсан. Гэтэл таван сая төгрөг болгон буруулсан байна. Тэгэхээр гурван сая төгрөгийн ялгаа гэдэг хүнд их л нэмэртэй байна. Гэхдээ мэдүүлэг өгөхөд Солонгост очиход хүлээж авах хүний хаягийг бүртгэж байна. Гэтэл Солонгост хүлээж авах хүнгүй хүмүүсийн хувьд жаахан асуудалтай юм. Би л гэхэд Солонгост таньдаг хүн байхгүй. Тиймээс ямар хаяг бичихээ мэдэхгүй нэлээд будилаад явж байна. Тэгэхээр заавал аялал жуулчлалын байгууллага гэлгүйгээр хувиараа аялж байгаа хүнийг цаана нь хүлээж авдаг байвал зүгээр санагдлаа.
-Иргэн А.Амарболд: -Япон улс руу хоёр удаа гарч байсан. Харин Солонгос руу анх удаа аяллын шугамаар явах гэж байна. Өмнө нь явах гээд виз хөөцөлдсөн боловч зарим нэг бичиг баримтын зөрчлөөс болоод гарч чадаагүй. Харин бүрдүүлэх бичиг баримт цөөрч, байршуулах мөнгөнд хөнгөлөлт олгож байгаа нь хил гарч үзэх гэсэн хүмүүсийн хувьд олзуурхууштай зүйл болжээ. Олон хүн Солонгос руу явах гээд мөнгө санхүүгийн асуудлаас болж чадаагүй гэж сонсч байсан. Харин ийм хөнгөлөлтийг үзүүлснээр хүмүүст боломж олгож байгаа хэрэг юм.
М.Энхцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих