Өнгөрсөн мягмар гаригт 16:20 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, "Хөрс” худалдааны төвийн гадна "Тоёото приус" маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
www.ene.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих