Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн
үйлчилгээний стандартыг мөрдүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнд
явж буй мотоциклийн талаар "Шинэ суваг” телевизтэй хамтран Аймгийн
зорчигч шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан,
Тээвэр, автозамын газар хариуцан 3 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй
хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад манай улсад ашиглагдаж буй нийт мотоциклийн 90 орчим хувийг нь Хятад улсад үйлдвэрлэсэн, үлдсэн хувийг нь Япон, өмнөд Солонгос, Орос, Америк зэрэг тэргүүтэй улсаас оруулж ирдэг байна. Манайхан 2000 он гарснаас хойш мотоциклийг мориныхоо оронд хэрэглэх болсон нь иргэдийн амьдрал амьдрал амьжиргаанд нэмэртэй боловч нөгөө талаар зам, тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байна. Өнөөдөр Дорнод аймагт 3600 гаруй мотоцикль бүртгэлтэй байна.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга А.Мэндсайхан, Тээвэр, автозамын газрын дарга Э.Батхүү, Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн улсын байцаагч Г.Эрдэнэбаатар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэгч Д.Базаржав нар оролцон Нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, мотоциклийн тээврийн хөдөлгөөний улмаас гарсан зам тээврийн ослийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Мөн 70582266 дугаартай шууд утас ажиллуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хариулт өгч ажиллаа. Шууд утасанд ирсэн ихэнх санал мотоциклийг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглосон нь зүйтэй гэж дэмжиж байв.
Мотоциклиор амь насаа алдах хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Аймгийн хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар зөвхөн мотоцикльтой холбоотой осол 31 гарчээ. Монгол улсад мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг ганц аймаг бол Дорнод аймаг энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний стандартын шаардлагыг зөрчиж байгаа явдал тул мэргэжлийн байгууллагууд ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд мотоциклоор такси үйлчилгээг эрхлэхийг хориглож байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих