Дорнод аймгийн Биеийн тамир спортын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Биеийн тамирын товчоо эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлаж, харилцан тохиролцож, хоёр орны орон нутгийн биеийн тамирын харилцаа болон хөлбөмбөгийн спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хоёр орны Биеийн тамир, спортын байгууллага хооронд хамтран ажиллах ажил хэргийн уулзалт 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болсон бөгөөд монголын талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Удирдлагын хэлстийн дарга Д.Жаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Боловсрол, соёлын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Гантулга нар оролцсон бол хятадын талаас Хөлөнбуйр хотын Ардын засгийн ордны Нарийн бичгийн дэд дарга Цао Фэнчүнь, Биеийн тамирын товчооны дарга Лиү Жаокүй, Боловсролын товчооны дарга Лью Гүйхэ, Санхүүгийн товчооны дэд дарга Ши Еөүлин, Хөлбөмбөгийн талбайн удирдлагын төвийн эрхлэгч Ша Юүнпэн нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хэлэлцээрийн гол агуулга нь талууд харилцаа тогтоож, спортын олон төрөл, арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, спортын амжилт, түвшинг хамтран дээшлүүлэх явдал байв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих