Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний
зөвлөлөөс баталсан 2014 онд хэрэгжүүлэх Хөтөлбөр төслийн нээлт
2014,03,28-ны өдөр аймгийн ХДТ-т болов. Нээлтэд сумын ЗДТГ-ын дарга нар,
сумын хөдөлмөрийн мэргэжилтнүүд, хөтөлбөрт хамрагдах иргэдийн төлөөлөл,
мэдээлэл авхыг хүссэн иргэд, Хэрлэн сумын багийн дарга нар, томоохон
ажил олгогчид, 2014 онд хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах төрийн
болон төрийн бус байгууллагын удирдлагууд, нийт 300 гаруй хүн оролцов.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга
П.Бат-Өлзий, Хэрлэн сумын засаг дарга Ж.Энхцэцэг нар оролцож үг хэллээ.
Энэ үеэр сумдын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, сум хөгжүүлэх
сангаас зээл авч үйлвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн ”Миний ажлын
байр” сэдэвт үзэсгэлэн худалдаа, мөн "Баялаг бүтээгч” сэдэвт гэрэл
зургийн үзэсгэлэн гаргаж, "Шилдэг сум хөгжүүлэх сан”-гаар Цагаан-Овоо
сум шалгарсан ба шилдэг төсөл хэрэгжүүлэгч, шилдэг бүтээгдэхүүн
шалгаруулж өргөмжлөл гардуулав, 2014 онд төсөл хөтөлбөрт хамрагдах хөдөө
сум, Хэрлэн сумын иргэд, иргэдийн зарим бүлэгт Батламж гардуулж, сумын
ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүдийн сургалт ярилцлага болов.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=948
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих