Хэсэгтээ чим нам гүм амьдарч байсан дуучин Б.Баярцэцэг гэнэт дуу алдуулам өөрчлөлттэйгээр олны өмнө гарч ирлээ.
Ийнхүү олны анхаарлыг татах болсон нь ч цаанаа нарийн шалтгаантай байжээ. Учир нь орос дуу ихэвчлэн дуулдаг дуучин бүсгүй Ялалтын баяраар бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа аж.
Энэ удаа тэрбээр урлагийнхны өөртөө тогтоодог өндөр үнийн "шуурга"-наас ч бас хоцорсонгүй. Тодруулбал дуучин бүсгүй тоглолтынхоо тасалбарыг 40 мянган төгрөгөөр үнэлжээ. Үүнтэй холбоотойгоор гадаад төрхөөрөө магтаал сонсож байсан Б.Баярцэцэг энэ удаа ширүүхэн шүүмжлэлд өртөөд байгаа ажээ. Учир нь төрийн хошой шагналт Н.Жанцанноровын тоглолтын тасалбар 10-20 мянган тиөгрөгөөр үнэлэгдэж байхад өөрийгөө хэт үнэлсэн хэмээн иргэд бухимдангуй байгаа юм байна. Харин дуучин бүсгүй маань энэ талаар ямархан бодолтой байгаа бол.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих