Буудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог билээ.
Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол цаг үеийн шаардлагаар 100 мянган төгрөгөөр нэмсэн юм. Уг урамшууллыг нэгдүгээр сараас олгож эхэлсэн талаар ҮХААЯ-наас мэдээлсэн. Энэ жил тариаланчдын ирүүлсэн материалыг үндэслэн нийт 800 орчим иргэн, аж ахуйн нэгжид дээрх урамшууллыг олгох бөгөөд тариаланчдын 50 хувьд нь нийт 25 тэрбум төгрөг олгоод байгаа аж. Үлдсэн 50 хувийн урамшууллыг энэ сард багтаан олгох юм байна.
Ч.Ариунболд MONTSAME
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих