Анхны нүүдэл
Монголчуудаас Оросуудтай хамгийн түрүүнд холбоо тогтоосон нь Ойрадуудыг гэдэг.
1607 онд Томск хотноо Ойрадын анхны элч очсон байна. Зүүн гарын хаант улсын
Баатар хун тайжийн төр барьж байсан 15 жилд Зүүн гар, Орос хоёр нийтдээ 17 удаа
элч солилцжээ. Оросууд Ойрадын өөрийн холбоотон буюу Оростой "сайн дураараа”
нэгдэж болох юм гэсэн нууц санаа өвөрлөж байж. Баатар хун тайжийн тархай
бутархай Ойрадуудыг нэгтгэх гэсэн санаа зорилго нь талаар болж бие даах гэсэн
олон ноёдын эсэргүүцэлтэй тулгарч аргагүйн эрхэнд Хоо өрлөг ноён 1607 онд
харьяат 50 мянган өрхийн 250 гаруй мянган хүнийг дагуулан Сибирь хүрч тэнд 15
жил суурьшаад улмаар цааш ахин нүүсээр 1636 онд Ижил мөрний адагт хүрч тэндээ
бүр мөсөн суурьшсан түүхтэй.
Мөн харь газар дүрвэн нүүгсэдийн дотор Торгуудаас гадна Улаангомын дөрвөд,
Тэсийн баяд, Хошууд овгийн Убаши хун тайж харьяат 3000 өрх айлаа дагуулан Ижил
мөрөн рүү нүүн очжээ. Ийнхүү Оросын Ижил мөрний зүг нүүн очсон монголчуудыг
Оросууд "Халимаг” хэмээн нэрлэх болсон гэдэг. XVII зууны эхэн үе гэхэд Оросын
нутгийн өмнөд хэсэгт тэр үедээ цэргийн талаар яггүй хүчирхэг Оросын хагас
хараат Халимагийн хаант улс тогтжээ. Талын нүүдэлчин монголчуудын удам угсаа,
Чингис хааны үр удам болох Халимагуудын шинэ эх орон нь болох Оросын газар
шороог харийн дайснаас өмгөөлөн хамгаалах тэмцэлд оросуудтай хүч хавсран нэг
биш удаа ариун дайнд мөр зэрэгцэн тулалдаж байжээ.
Тэр үед Швед, Орос хоёр хоорондоо дайтаж байж. Шведийн хаанаар удирдуулсан
Остроградын алдарт хороо бүрэн бие бүрэлдэхүүнээрээ Халимагийн морин цэргийн
бүслэлтэд орж Шведийн Карл XII хаан өөрөө азаар амьд мэнд зугтан гарч байсан
гэдэг. Орос, Шведийн алдарт "Полтовын тулалдаан” гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэ
дайнд Халимагийн морин цэргүүд Шведийн шилмэл хороодын эсрэг оросуудын урт жад,
өөрсдийнхөө матигар сэлэмний хүчээр дайснаа дарж явсан түүхтэй.
Дорно зүг буюу хоёр дахь нүүдэл
Оросын Ижил мөрний адагт нүүж очсон Халимагийн ард түмэн шинэ газар нутаггаа
олон жилийн турш идээшин дасч, мал сүргээ хариулан амар тайван сайхан амьдарч
байж. Гэтэл гай газар дороос гэгчээр Оросын хэмжээлшгүй эрхт хатан хаан
хоёрдугаар Екатрина гэгч гэнэт гарч иржээ. Энэ эмэгтэй хүн хүнээс этгээд эр
нөхрөө төрийн албанаас түлхэн унагаж, хаан ширээг нь булаан авсан бөгөөд түүний
аваал нөхөр нь Их Петр хааны ач хүү гуравдугаар Петр байсан ба харин хаан
ширээг нь Оросын эзэн хааны гарал угсаанаас шал өөр орос бус Герман гаралтай
харийн нэгэн эмэгтэйд шилжжээ.
Завхай зайднаараа нэрд гарсан аймшигт алуурчин энэ эмэгтэйг Оросын эгэл жирийн
ард түмэн анхнаасаа дурамжхан хүлээн авсан боловч дээд давхаргын тайж
язгууртнууд найр тавин хүлээж авчээ. Екатрина анх Орост гуравхан урт даашинз,
зургаахан цамцтай ирж байсан бол Хатан хаан болсныхоо дараа зөвхөн даашинз нь15
мянгад хүрч байсан гээд бодоход энэ эмэгтэй Оросын ард түмний хөрөнгөөр гараа
угааж байсан бөгөөд муугүй дарангуйлагч байсныг нь харж болно.
Тэрээр Халимагийн эзэмшил нутаг болох Ижил мөрний баруун эргээс Ставрополийн
хязгаар хүртэлх газар нутаг болон Каспийн тэнгисээс Доны эргийн эзэмшил нутгийг
өөрийн нууц амрагууддаа өгөхөөр амласан байжээ. Гэтэл тэр үед Халимагийн Убаш
хун тайж, ноён Оросын хатан хаан болон тэдний дээрэнгүй геололитик бодлогыг
дургүйцэн гомдохдоо 1771 онд өөрийн харьяаны 30 гаруй мянган өрх айл буюу 130
мянган ардуудаа дагуулан мал сүргээ туун наран мандах дорно зүг рүү сэмхнээр
нүүсэн гэдэг.
Тэднийг уугуул нутгаадаа буцан нүүж явааг хожуу дуулсан хатан хааны уур хилэн
нь бадарч Орос улсын зөвлөлөөр хэлэлцэн Халимагуудыг замаас нь эргүүлэн буцаах
тухай шийдвэр гарган Оренбург хотоос генерал Траубенбург гэгчээр удирдуулсан
корпус цэрэг илгээсэн боловч тэд Хапимагуудаас зургаан өдрөөр хоцорсноо сая
ухаарч арга буюу буцжээ. Халимагууд ийнхүү 1771 оны сүүлчээр Ил мөрний хөндийд
хүрч Манж чин улсын хязгаарт хүрсэн бөгөөд тэд өрнийн хоёр толгойт бүргэдийн
төмөр савраас гарч чадсан боловч дорно зүгийн ган хумст лууны саварт атгуулсан
удаатай.
Гурав дахь их нүүдэл буюу Сибирийн гүн рүү
XVIII зууны эхээр Ижил мөрний баруун эргээр ердөө л 70-аад мянган Халимагуудын
удам угсааны айлууд амьдарч байжээ. Эдгээрт Халимаг хэмээх торгууд, дөрвөд,
ойрадууд голдуу байсан байна. Тэд Оросын харьяат болоод өдгөө хоёр зууны нүүр
үзэж байгаа аж. Орост өөрийгөө гуравдугаар Петр хаан гэж өргөмжилсөн Емельян
Пугачёвын бослого эхлэхэд тэрээр олон жилээр дарлагдсан ард түмэнд эрх чөлөө
олгоно гэж амлажээ.
Пугачёвыг их цэргээ цуглуулж байх үед Халимагуудын морин хороо тэдний
бүрэлдэхүүнд орж газрын эздэд хатуухан цээрлэл үзүүлж хаант ёсыг сууриар нь
донсолгосон их тулалдаанд орж алдар нэрээ мандуулж явжээ. Ийнхүү дөрвөн жил
үргэлжилсэн Пугачёвын бослого дарагдаж бослогод оролцсон хүмүүст хатуу цээрлэл
үзүүлжээ. 1812 оны дайны үед Оросын армийн ялгуулсан алдарт Халимагийн морьт
хороодууд Брест, Горбдейн тулалдаанд оролцож байсан бөгөөд Полыи, Гөрман, Францын
вант улсуудын нутаг дэвсгэр дээгүүр Халимагийн морин төвөргөөн тачигнаж морьт
цэргийн шар туг намирч байсан гэдэг.
1941 онд дэлхийн хоёрдугаар дайны эхний өдрөөс Халимагийн олон охид хөвгүүд
фашистын эсрэг баатарлагаар тулалдаж явжээ. Гэтэл энэ бүхнийг нь үгүйсгэн
Германы Вермахтын армийг есөн цагаанаар бэлэг барин хүлээн авч байсан гэж
дарангуйлагч Сталин хардаж өөрийн зарлигаар Сибирийн гүнээд албадан хөөж устгах
бодлого баримталжээ. Тухайн үед ЗХУ-ын ДЯЯ-ныхан Фашистууд та нар руу дахин
довтлох гэж байна. Бид та нарыг хамгаална. "Та нар гурван цагийн дотор явахад
бэлтгэж бай” гээд хүчээр гэрээс нь толгой дараалан хөөн гаргаж ачааны вагонд
мал шиг чихэж оруулаад Сибирийн хөдөлмөрийн лагерь руу илгээжээ.
Тэдний зарим нь Сибирийн хахир хатуу хүйтнийг даалгүй зам зуураа хэдэн арваараа
үхэж үрэгдсэн гэдэг. Ингэж зовж зүдэрсэн Хапимагийн ард түмэнд дахин сэргэх
сайхан боломжийг өөрчлөн байгуулалт олгосон удаатай. Ийнхүү их нүүдлийн аян
дааж үлдсэн Монгол түмний үр сад Халимагчууд өнөөдөр амар амгалан амьдарч
байна.
Н.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих