Хубилай хааны сүрийг бадруулагч хот буюу нутгийн ардууд "Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь Хайрхандулаан сумын нутаг хөгшин тээл гэдэг газар бий. Эртний хотын энэ үлдэцийг 1926 онд Оросын эрдэмтэн П.К. Козлов үзэж товч тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан хятад бичээсний гэрэл зургийг татаж, Орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд хотыг Хубилай, Аригбөх хоёрын үед холбогдоно гэж он цагийг нь тогтоожээ. Эл хөшөөний бичээст хааны баруун гарын торгон цэргийн мянганы дарга Чан вэй, Чжи юаний 15-р оны 4-р сард хойд зүг мордож 10-р сард ирж хашаа хороо барьж цайз үүсгэн барив гэж тэмдэглэжээ.Олон жанжин түшмэдүүд хэлэлцэн энэ цэргийн хотод " Сүрийг бадруулагч цэргийн хот” гэж нэр өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур бариулсан тухай бас энэ бичээсэнд өгүүлжээ. Хөшөөг 1957 онд эрдэмтэн Н.Сэроджав Улаанбаатарт авч ирснийг 1958 онд Улсын төв музейд барлуулсан байна. Хөшөө нь 91 см өндөр, 62 см өргөн, 18.5см зузаан, бөгөөд 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй ажээ. 1275 онд байгуулсан хөгшин тээлийн балгасны бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ, Ц,Хандсүрэн, Японы эрдэмтэн Хориё нар судлан нийтлүүлсэн байна. Уг нийтлэлд ийнхүү тайлж уншин бичжээ, Энэ дурсгал нь Хубилай хаан аригбөхтэй хаан ширээ булаалдаж Хубилай хаан ялалт байгуулж босгосон хөшөө. Хубилай хааны үед түүний цэргийн жанжин жан шуай зүүн жигүүрийгхамгаалах шадар цэргийн захирагч сайд цзя ман гутай байлдахаар гараад иду ууланд хүрч тэр газартаа хот суурин байгуулсан байна. Хубилайн цэргийн хот нь Хан Хөгшин уулын зүүн урд хажууд гурван хэсэг тус тус барьсан том хэрэм юм. Хан Хөгшин уулын их модны амны адгийн цагаан толгой хэмээх багахан уулыг өмсгөн жирийн чулуугаар өрсөн байдаг. Хоёрдугаар хэрмийг их модны амны урд хамар дээр мөн л хамрын хяр зааг дагуулан барьжээ.Гуравдугаар хэрмийг хоёрдугаар хэрмээс урагш бага модны амыг дамжуулан барьжээ. Үүний чулуун хэрэм нь гадна байх ба усан татаал /гуу/ нь дотроо байжээ. Ийм хяр газар яаж усан суваг хийж байсныг мэдэхэд бэрх, харин хуурай гүн шуудуу ч байсан байж мэднэ гэж эрдэмтэн Х.Пэрлээ тэмдэглэжээ. Хубилай цэргийн хотын гурван хэрмийг өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцүүлн үйлдсэн нь илэрхий ажээ. Хотын дэргэд босгосон хөшөөний Хятад бичээсээс үзвэл, энд Ялалт байгуулсан цэргүүд мэргэн харваачаа тодруулаад тэрхүү цэргүүдийг толгойлож явсан баатар нь ”сүрийг бадруулагч цэргийн хот” гэх мөн RE:гэр хороо цогцолж, эртний нэрт хот цайзтай тэнцэм сүртэй_ үзэмжтэй байснаас " Сүрийг бадруулагч цэргийн хот” хэмээн нэрийдсэн гэх боловч одоо тэрхүү цэргийн хотын хэрмэн доорхи олон байрилгын ор үлдэгдэл нь ч бараг мэдэгдэхгүй шахам эвдрэн баларснаас үзвэл энд бачмаг хэцүү цагт зориулан яаран бариулсан түр зуурын байшин оромж, гэр майхан байсан бололтой. Хубилайн цэргийн хот нь хэзээ эзгүйрэн мөхсөнийг лавлах мэдээ одоогоор олдоогүй байгаа бөгөөд хотын үлдэцийг эртний судлалын талаар нягтлаж судлаагүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих