Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 200 гаруй жилийн настай эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон. Шарилыг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжлэн Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өвөрт нутагшуулсан Гэсэр Цорж Санжжав гэх лам хүний шарил болохыг тогтоосон билээ. Тэгвэл занданшуулсан шарилыг ухан, хулгайгаар нийслэлд оруулж ирж, худалдаалах гэж байсан сэжигтэн Д.Энхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох аж. Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Занданшуулсан шарил хулгайлагдсанаар Засгийн газрын нөөц сангаас 164 сая төгрөгийг гарган, засварлах, сурталчлан таниулах ажилд зарцуулахаар болоод байгаа билээ. Ц.Анх
Мэдээний эх сурвалж: http://time.mn/63085#
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9535
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих