Дорнод аймгийн Дашбалбар суманд боом өвчний сэжигтэй тохиолдол энэ сарын 8-нд бүртгэгдсэн байна. 19 настай эрэгтэй, "Э”-нь одоо Дашбалбар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин "Э”-ийн эрүүн дор хатиг гарсан, бага зэрэг халуурах шинж тэмдэг энэ сарын 5-ны өдөр илэрчээ. Тэдний хотонд гуравдугаар сарын сүүлээр нэг ботго, дөрөвдүгээр сард нэг ингэ, нэг ботго, тавдугаар сард нэг гүү үхсэн ба ингэ, гүү хоёрын амруу хар цай цутган өгч нэг ботгыг өвчсөн байна. Улмаар энэ сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт хандаж үзлэгээр эрүүний шарх бага зэрэг хавантай, улайж хавдсан, бага зэргийн цусархаг хар тав үүссэн байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Цагаан-Овоо сумын иргэн арьсны хэлбэрийн боомоор өвчилж, БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн бөгөөд түүний биеийн байдал сайжраад байгаа юм.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих