УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Болд нарын хамтран байгуулсан "Хүннү эйр” компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, зарим ажилчдаа халж байна. Улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор сүүлийн үед маш олон компаниуд үүд хаалгаа барьж байгаа гэх. Тэдний нэгэн адил "Хүннү Эйр” компанийн эдийн засгийн байдал сүүлийн үед хүндэрч гадаад нислэгүүдээ үйлдэж чадахгүйд хүрсэн бөгөөд ажилчидынхаа цалинг ч тавихгүй удаж байгаа гэнэ. Тус компаний ажилчид нь "банкны зээлийн төлбөрөө машин техник хэрэгслээ зарж төлж байгаа” гэсэн мэдээлэл байгаа юм. Улс орон хямралтай энэ цаг үед цалин хөлсгүй амьдрах хэцүү. Гэтэл "Хүннү эйр” ХХК ажилчиддаа ийн сойж бүсийг нь чангалж байгаад бухимдсан ажилтан цахим хуудсаараа удирдлага Н.Номтойбаярт хандан цалингаа тавихыг шаардсаар байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих